МАН-ынхны бас нэгэн
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Төсвийн тодотголтой холбогдсон үйл явдлууд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг өнгөлж байна. Мөн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Монголын Чөлөөт бөхийн холбооны хоёр дасгалжуулагч эрхээ хасуулж, удирлагагууд нь япон маягаар бөхийж, уучлалт Монголын ард түмнээс уучлалт гуйлаа. Энэ мэт улс төр нийгмийн амьдралын үйл явдлууд өрнөсөн долоо хоног өнгөрлөө. Онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан мягмар гарагийн хуралдаанаар  “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Тогтоолын төсөлд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг түүний алдар гавьяаг нь мөнхжүүлэх, амьдрал, бүтээлийнх нь талаарх түүхэн үнэнийг ард түмэн, залуу үедээ таниулан сурталчлах, өвлүүлж үлдээх чиглэлээр боловсруулан баталж, шаардагдах хөрөнгийг 2016 оны улсын төсвийн төсөлд тусгах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгов.
 
МАН-ынхан “АРДЫН ЭРХ” сонинг ТЕГ-аар шалгуулна

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хаалттай хуралдааны мэдээллийг “Ардын эрх” сонины 2016 оны есдүгээр сарын 2-ны өдрийн дугаарт "МАН-ын бүлэг хаалттай хуралдааны хаалганы цаана юу ярив” гэсэн гарчигтай нийтэлсэн асуудлыг Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар хандсанаа энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ.
 
Ингэхдээ төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагааг ханган ажиллах чиг үүрэгтэй УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн үйл ажиллагаа болон мэдээлэл хэрхэн алдагдсан талаар зохих шалгалт хийж, хариу ирүүлэхийг хүссэн байна.

Сонгуулийн өмнө "60 тэрбум"-ын төгрөг албан тушаалын наймааны тухай бичлэг олон нийтэл цацагдаж шуугиан тарьж байсан бол энэ удаад бүлгийн хаалттай хуралдааны мэдээлэл олон нийтэд цацагдлаа.
 
Ерөнхийлөгч хичээл заалаа

Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдорж хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан өнөөдөр "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээл заав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найм дахь жилдээ заасан теле хичээлийг улс орон даяар Монголын Үндэсний олон нийтийн Телевизээр шууд дамжуулан нэвтрүүлсэн юм.
Мөн энэ жил нийслэлийн хэмжээнд 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд  230 мянга гаруй хүүхэд суралцах бөгөөд шинээр 31 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Харин төрийн болон хувийн 597 цэцэрлэгт 101 650 хүүхэд хамрагджээ.
 
Чөлөөт бөхийнхний дуулиан

МЧБХ-ны удирдлагууд Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос /ДНБХ/ уучлалт гуйж буйгаа зарлаж, толгой гудайлгав. Ингэж МЧБХ нь ДНБХ-ноос уучлалт гуйснаар Г.Мандахнарангийн хүрэл медалийн ялалтыг луйвардсан гэх зарга хүчингүй боллоо. “Рио 2016” Зуны XXXI олимпийн наадамд Монголын 43 тамирчин оролцсоны дотор чөлөөт бөхийн 10 тамирчин эрхээ аван өрсөлдсөн. Чөлөөт бөхийн тамирчдаас хамгийн өндөр амжилтыг эрэгтэйчүүдийн 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран үзүүлсэн билээ. Түүний хувьд хүрэл медалийн төлөө Узбекистаны И.Наврузовтой барилдаж, цаг дуусахаас 2 секундын өмнө 1 онооогоор \7-6\ илүүрхэн хожиж байсан. Гэтэл үлдсэн хугацаанд өрсөлдөгч бөхдөө боломж олголгүй зугтаасан гэж үзэн түүнд торгуулийн оноог өгснөөр ялагдсан юм. Үүнийг эсэргүүцсэн багш нар дэвжээн дээр хувцсаа тайлсан юм. Иймээс UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын чөлөөт бөхийн тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хасах шийдвэрээ гаргасан билээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-09-05 11:20:37
    Opshoor danstanguud shudragaar yaj bayajsanaa Helene baig. Zvgeer l mongoldoo handiwlaj bna geed opshoor dansand bga munguniihuu 30%.g l handiwlaach de.
  • anu 2016-09-04 20:31:21
    Tom surgamj
  • Eve gyilgacingiin eronhiilogc. 2016-09-04 17:29:15
    Gyilgacingiin ornii gyilgacingiin yduucuudiin Bayn eronhiilogc Bol elbegdorj, Bayr, MEnhbold nar,,,,,hezee c anima hiigeegyi... Bas Bayn Goe bairaa biz kkkk
  • Бадамдорж 2016-09-04 11:40:14
    Даанч дээ. миний хойч үе ийм болсон. юм. У у?
  • өттэй МУ 2016-09-04 08:27:12
    өрөндөө баригдаж МУ дампуурч байгаа тухай дэлхийн чихнээ гол сэдэв болоод байгааг элбг юу гэж тайлсан бэ
  • хххх 2016-09-04 08:07:39
    ард түмэн босно шүү та нар зүгээр л байгарай та нарын олсон мөнгө нэг өдөр үнс болно шүү
  • Zochin 2016-09-04 04:16:42
    Luiwar baidgoog delhii dahind tunhaglasan olinp