Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг татсаныг эсэргүүцэж лаа асаана

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 12 жилийн дараа шинэчлэн, өнгөрсөн хавар баталсан билээ. Энэ хууль нь одоо чуулганаар хэлэлцээд буй Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай нягт уялдаатайгаар хуульчлагдсан юм. Уг хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэхээр байсан ч МАН-ын Засгийн газар уг хуулийг эгүүлэн татсан юм.

Энэ шийдвэрийг эсргүүцэн эмгэнэл илэрхийлэхээр Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс маргааш буюу есдүгээр сарын 3-ны 20:00 цагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д лаа асаах аяныг зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр тус хөдөлгөөнийхөн иргэдээс гарын үсэг цуглуулан, УИХ-д шаардлага хүргүүлэх аж.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.