“Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томиллоо
Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралдааны шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилжээ.

Д.Ариунболд нь Улаанбаатар хотод төрсөн, ТИС, Удирдлагын академи, Австрали улсад Чөрл Стюрдын их сургуулийг тус тус төгссөн байна. Удирдахуйн ухааны магистр, техникийн ухааны магистр цолтой. 2000-2008 онд мэдээллийн “Монцамэ” агентлагийн даргаар ажиллаж байв.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д нийт 588 монгол ажилтан буйгаас оффист 118, уурхайд 470 хүн ажилладаг байна. Нийт ажилтны 62 хувь нь дээд боловсролтой, 27 хувь нь Өмнөговь аймгийн, 12 хувь нь Цогтцэций сумын иргэд аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-03 11:36:52
    Арай ч дэ монголд уул уурхайн мундаг чадалтай залуучууд зөндөө байгаа да
  • Чангаа 2016-09-03 03:42:09
    Харваас Увс гаралтай нөхөр байна. Чойжилсүрэн тавьж дээ
  • selengee 2016-09-03 00:55:27
    Setguulchdees l bolj Mongol uls xetsuu baidald orood baigaa shuu. Amidral medexgui tsagaan gartnuud l avilgaliig bii bolgoson doo.
  • 56 2016-09-02 18:51:11
    Гуншин диплом одоо цагт хэнд ч байгаа. Хамгийн гол нь Авсралитай өрсөлдөхүйч үйл ажиллагааны захирал хэрэгтэй штэ. би ч гэсэн айм хангри
  • Арай ч дээ 2016-09-02 13:35:07
    Сэтгүүлч хүн уул уурхай ойлгодог болоо юу?
  •  2016-09-02 12:03:42
    50 MLN tsalintai bolj dee
  • УУРХАЙЧИН 2016-09-02 10:52:37
    ЧААВААС , УУРХАЙЧИН ИНЖЕНЕРҮҮД ХАНГАЛТТАЙ БИЙ Ш ДЭЭ.