Ичо Каорид ийм шагнал хүртээнэ

Японы Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлэл хийж, Риогийн олимпийн 58 кг-ийн жинд барилдан алтан медаль хүртэж, дөрвөн олимп дараалан түрүүлсэн суут тамирчин Ичо Каориг улсын баатар цолоор шагнах асуудлыг хэлэлцэхээр болсон тухай мэдэгдсэн. Ёшихидэ Суга “Спортын ертөнцөд өмнө нь хэний ч гаргаж байгаагүй амжилтыг эвдсэн олон хүмүүст урам зориг хайрласан хүн бол Ичо Каори” хэмээн тайлбарлажээ.

Харин шагналыг чухам хэзээ олгох талаарх сэтгүүлчдийн асуултад тэрбээр тодорхой хариулт өгөөгүй байна.
Ерөнхий сайдын тушаалаар олгодог энэхүү шагналыг  өмнө нь Олимпийн гурван удаагийн аварга Саори Ёшида хүртэж байжээ. Тиймээс Ичо Каоригийн хувьд ард түмний баатар цолт  хоёр дахь тамирчин болох юм.

“Ард түмний баатар” одонгоор шагнах тухай захирамжид заасны дагуу гавъяа байгуулсан эрхэмд гэрчилгээ,  нар шиг бөөрөнхий хэлбэр бүхий бамбай болон дурсгалын зүйлийг олгодог. Зарим хүмүүс их хэмжээний бэлэн мөнгө дагалдан очдог хэмээн ойлгодог аж. Гэхдээ бодит байдалд тус цолыг  хүртсэн 23 тохиолдол дотроос нэг ч удаа бэлэн мөнгө авсан хүн байхгүй гэнэ. Мөн уг шагналыг авлаа гэхэд тогтсон  урамшуулал гэж байхгүй.

Дурсгалын зүйлийн тухайд хүн хүнээсээ шалтгаалаад өөр өөр байдаг гэнэ шүү.  Нийт үнэ нь нэг сая иэнд багтааж дурсгалын зүйлийг урлуулдаг байна. Өмнө нь уг шагналыг авч байсан хүмүүсийн тухайд өвөрмөц бүтээлүүдийг авч байжээ. Тухайлбал,  бүргэд, багс, пүүз, цаг гэх мэт дурсгалын эдлэлийг салбар салбарын шилдгүүд хүртэж байж. Харин эдүгээ Ичо Каорид юу өгөх нь тодорхойгүй. Зарим эх сурвалжын таамаглаж буйгаар “өмсгөл” өгч магадгүй гэнэ.

Ард түмний баатар цолоор шагнагдах тийм амархан биш. Гэвч тус шагналд нэрээ тодорхойлуулсан хэдий ч, авч чадаагүй хүмүүс хэд хэд бий аж. Энэ шагналыг хүртээх тухай яриа гарсны дараа Ичо Каори ч мөн өөрийн сэтгэгдлээ илэрхийлээд амжжээ.

Тэрбээр “Итгэж чадахгүй нь. Өөрөөрөө бахархах сэтгэл төрж байна” гэсэн байна.
 

Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.