Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг  татсаныг эсэргүүцэж, жагсаал хийнэ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 12 жилийн дараа шинэчлэн, өнгөрсөн хавар батласан билээ.

Энэ хууль нь одоо чуулганаар хэлэлцээд буй Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай нягт уялдаатайгаар хуульчлагдсан юм. Уг хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэхээр байсан ч Засгийн газраас  уг хуулийг эргүүлэн татсан юм.

Тэгвэл Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн иргэний нийгмийн төлөөлөл  жагсаал зохион байгуулахаар болжээ. Уг жагсаал маргааш буюу есдүгээр сарын 3-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох ба  энэ үеэр лаа асааж гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцэх юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-02 09:36:17
    АН-н үед хүн алсан 4 настай хүүхдээ алсан нохойгоор хүүхэд алсан хүнийг шатаасан бүгд МАН намын хүмүүс байсан юм байна.
  • ойн савдаг 2016-09-02 09:31:46
    Жагсаал хийх нь зөв шүү. Нийгмийн цөм нь гэр бүл. Гэтэл тэнд чинь бараг дайн болж байхад уг хуулийг хэргжүүлэхийн оронд буцаан татаж байгаа УИХ хэнд хэрэгтэй ю...
  • зочин 2016-09-02 09:07:05
    Жагсагсдад лаа шахах гэж өрсөлдөж дээ