Монгол-Унгар парламентын бүлгэмийг Ж.Батзандан даргална
Монголын Парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга захирамж гарган парламентын бүлгэмүүдийг байгуулж, дарга нарыг нь томилж эхэлсэн байна.  Уг захирамжын дагуу Монгол-Унгарын парламентын бүлгэмийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дахин томилох шийдвэр гарчээ. Учир нь өмнөх парламентын үед Монгол-Унгар парламентын бүлгэмийг даргалж байсан арвин туршлагатай аж.

 Монгол-Унгарын парламентын бүлгэм нь  бусад орны хууль тогтоох байгууллагууд болон хоёр талын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын  бүс нутгийн парламентын байгууллагуудаас парламентын ардчиллыг хөгжүүлэх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө олон улсын хамтын байгууллагын хүчин чармайлтыг дэмжихэд  чиглэсэн  үйл ажиллагаанд  оролцох  үндсэн чиг үүрэгтэй ажиллах юм.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.