Д.Хаянхярваа: Шинээр нэмэгдсэн зарим объектын санхүүжилтийг хасна
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хос хөдөлгүүрт автомашины онцгой албан татварыг нэмэхгүй, Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой албан татварыг нэмэх Засгийн газрын саналыг бүлэг дэмжсэн байна.

Бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Улсын төсвөөс болон төсвийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр оруулсан хөрөнгө оруулалтыг дотор нь хэд ангилж үзсэн. Төсөвт өртөг нь нэмэгдсэн объектуудын дахин нэмэгдсэн хөрөнгийг олгохгүй, шинээр нэмэгдсэн зарим объектын санхүүжилтийг төсвийн тодотголоор хасах шийдвэр гаргалаа. Харин хүн амын орлогын албан татварын талаар Засгийн газраас оруулж ирсэн төсөл хэвээр үлдсэн. Оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудлыг үндсэндээ 90 тэрбум төгрөгийн тэтгэлгийн сангийн бонд бий болгоод сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох замаар шийдэхээр болсон. Хүүхдийн мөнгийг 60:40 харьцаагаар олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, нийт хүүхдүүдийн 60 хувь буюу зорилтот бүлэгт олгох, үлдсэн 40 хувьд нь олгох мөнгийг хуримтлал үүсгэн гурван жилийн дараа өгөхөөр шийдвэрлэсэн. Төсвийн ерөнхий тэнцлийг тодорхой төвшинд сайжруулах чиглэл өглөө. Энэ чиглэлээр төсвийн алдагдал тодорхой төвшинд буурна гэж тооцож байгаа” гэв.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2016-09-04 11:35:16
    энэ нэг таг жийсэн пиа сүүлийн үед их хуцдаг болжээ
  • Zochin 2016-09-03 15:49:02
    Zuv alhamuud hiij bna shdee. Mungu baihui, buh dans ulaisan ued iimerhuu bdlaar l zohitsuulalt hiih heregtei l dee.
  • иргэн 2016-09-03 07:53:14
    Бүх зардал,татвар нэмчихээд тэр Хаянхярваагийн нус нулимсаа үсчүүлээд хүмүүсийг загнаж байгааг хараад ёстой гайхлаа.Тэгсэн МАН-ын нөхдүүд алга таших юм сонин юм...
  • Батаа 2016-09-03 01:14:54
    Аймаг сумуудыг нэгэтгэх замаар төсвөө хэмнэмээрээ