Дэлхийн шатрын олимпиад эхэллээ

Азербайжан улсын Баку хотноо 42 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад албан ёсоор нээлтээ хийлээ.

2016 оны Дэлхийн шатрын олимпиад есдүгээр сарын 1-14-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд тус тэмцээнд эрэгтэй 180, эмэгтэй 140 орны баг тамирчид оролцож байна.

Монгол Улсын эрэгтэй баг 180 орноос 57, эмэгтэй баг  140 орноос 15 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Тэмцээнд оролцож буй манай баг тамирчид





Дэлхийн шатрын олимпиад нь анх 1924 онд Франц улсад зохиогдож байсан түүхтэй. Эхний хоёр олимпиадыг албан ёсны бус гэж үздэг бөгөөд 1927 онд Английн Лондон хотноо зохиогдсон Олимпиадыг анхных гэж үздэг. Уг тэмцээн нь хоёр жилд нэг удаа багийн төрлөөр явагддаг Шатрын спортын хамгийн томоохон наадам юм.


 

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.