450 кг самар хураажээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар бусад төрийн байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Хан Уул, Налайх, Багахангай дүүргүүдийн 7 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Өнөөдөр Хан-уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хууль бусаар түүсэн 450 гаруй кг цайруулсан самрыг илрүүлэн хурааж авсан байна.

Хуш модны самрыг журамд зааснаар тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэх ёстой байдаг. Энэ нь самар бүрэн боловсорч гүйцэх хугацаа юм. Болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учир нян, вирус бохирдлыг татдаг бөгөөд халдварт өвчих тархах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй. Түүнчлэн намрын хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах эрсдлийг ч бий болгодог байна. Самрыг түүхдээ хүчээр модыг нь түнших буюу муна хэлбэртэй зүйлээр цохих нь модыг гэмтээх сэргэн ургах чадварыг муудахад хүргэдэг байна.
 
Хуш модны самрыг бэлтгэх хугацааг болц гүйцсэн байдлаас хамааран бүс нутаг, хугацаа бүрийг ялгавартай тогтоосоор ирсэн. Ингэхдээ ойн анги, байгаль хамгаалагч, “Ойн судалгаа хөгжлийн төв” зэрэг байгууллагуудын судалгаанд үндэслэн төр захиргааны төв байгууллагаас тогтоодог. 

Тиймээс самар бэлтгэх хугацаа болоогүй, эсвэл зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойн баялгийг түүсэн, тээвэрлэсэн зөрчил гаргасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний нэг сарын доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй, ойн нөхөрлөл аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог болохыг иргэд та бүхэнд анхааруулж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • samarchin 2016-09-04 15:54:59
    boltsono guitsen hoino ni tuun ni gevel teren shig hudlaa yum baihgui odoo barag tuugeed duussaj bhad chine uursnu barag tuu gj oruulchaad tuusen hoin ni huraa...
  • луйварчдыг байгаль цээрлүүлнэ.үйлийн мац 2016-09-02 08:21:42
    ийм ажилаас таашаал авдаг олз олдог энгийн номхон иргэдийг эзэлдэг түрэмгийлдэг энэ хүмүүсийн уг гарвал удам судар нь мэргэжлийн луйвар дээрмээр амиа авч явдаг ...
  • иргэн 2016-09-02 07:45:48
    Хураасан самраа зардаг шүү та нар
  • yaj bgan 2016-09-02 06:35:21
    Boliiochee zavaan ymnuud. humuus ingej tuugeed heden togrog olj l baig, bitii ingej hunii hiisen hudulmuriig zavaan argaar idej uuj bai.
  • СЭЛЭНГЭ 2016-09-02 06:20:59
    БОЛЦ НЬ ГҮЙЦСЭН ҮЕД ТҮНШИЖ ХУРААХ НЬ ХАМГИЙН ЗӨВ АРГА.. БОЛООГҮЙ ҮЕД БОЛ ИХ ХҮЧ ГАРГАЖ БАЙЖ САМАР НЬ УНАДАГ. МОДОНД НЬ АВИРАХАД ХАРИНЧ МОДЫГ ХУГАЛЖ ГЭМТЭЭДЭ
    202.9.44.226
    Мэдэгдсэн Хариулах
  • нэргүй 2016-09-02 05:59:16
    Хураасан самраа яг яасан тухай нь бичнэ үү.