Оюутнуудын автобусны картыг есдүгээр сарын 12-ноос тараана
Нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих оюутны смарт картын талаар Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар болон Улаанбаатар смарт карт компаниас мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих оюутны смарт картын захиалга их, дээд сургууль болон МСҮТ, коллеж дээр наймдугаар сарын 31-ний өдөр эхэлснийг дуулгалаа.

Энэ жилийн хувьд оюутнууд цахим картаа шинээр авах бол 3600 төгрөг, харин сунгах бол 1000 төгрөгийн хураамж төлөх юм байна. Ингээд есдүгээр сарын 12-18-ны хооронд тухайн сургуулиар дамжуулан оюутнуудад картыг нь олгоно.

Их, дээд сургуулиас гадна МСҮТ, коллежийн оюутнуудад ч хөнгөлөлттэй зорчих карт олгодог. Өнгөрсөн жил 32 МСҮТ, коллежийн 12 мянган оюутанд карт олгожээ. Энэ жилийн хувьд хэдэн оюутанд олгох нь тодорхойгүй байгаа. Албаныхны мэдээлж буйгаар энэ сарын дундуур нийт оюутнуудын тоо гарах аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-09-21 03:47:34
    21 bolchloo hezee oghiin be
  • zochin  2016-09-14 04:57:05
    uilchilgeend yawj bgaa xuuchin muuxai awtobus xog dr xayx n bolood xetersen bn lee. jolooch naraa kompanuud n bainga solixiin tgd ted duraaraa zagnaxiin dawxiad...
  • Батаа 2016-09-03 01:12:18
    Монголд байгаа энэ олон их дээд сургуулиуд зах зээлийн жамаараа устахыг хүлээмээргүй төр гэж байгаа бол шалгуурыг өндөрсгөмөөрөө