Самар түүж яваад амиа алдах тохиолдол гарсаар байна
Самар түүдэг улирал эхэлж, иргэд хэсэг хэсгээрээ бага болон ууланд гарч, самар түүж байгаа. Гэтэл ингэж яваад самрын модноос унаж, даруулж амиа алдах тохиолдол ихсэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал хамгийн сүүлд Архангай аймгийн Булган сумын Зуунмод баг Хардаг хад гэдэг газар Баянхонгор аймаг ... суманд суух  45 настай, эрэгтэй Б  гэгч самар түүж байгаад модноос унаж нас барсан байна. Хэргийг 09-р сарын 01-ний 17:05-д цагдаагийн байгууллага бүртгэн авч, шалгаж эхэлжээ.

Цагдаагийн байгууллагаас самрын болц гүйцэхээр хуулийн дагуу түүж, хэрэглэхийг сануулж байна. Мөн зөвшөөрөгдсөн хугацаа буюу аравдугаар сарын 15-наас өмнө самар түүсэн иргэдийг хуулийн дагуу торгох арга хэмжээ авч байгаа гэдгийг анхааруулсан юм.

Тухайлбал, хууль зөрчсөн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар самар бэлтгэсэн тээвэрлэсэн бол иргэнийг олсон орлогыг хурааж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав нугалсантай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно. Харин аж ахуйн нэгж байгууллагыг олсон орлогыг хурааж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocnin  2016-09-04 00:25:01
    mongol hyn bgaliinhaa hishgiig hyteh ni zow . Harin ami nas cnuhal shyy . Baigali hamgaalagcnid yyland garcn bgaa irgediig behleh yua oosor malgai g m safety ha...
  • samar 2016-09-02 06:10:54
    ta nar bolio deerem hiideg tsagdaa huraaj avsan samraa zaraal yvj l bnlee...
  • lol 2016-09-02 03:53:46
    hun amia aldchaad bhad duu ntr... humuus ulam l muuhai bolood l bn daa :(
  • зочин 2016-09-02 03:12:30
    самар цөмөхдөө сармагчин шиг, дархинаас зүүсэн далавчтай юм шиг гэж дуу байдаг байхаа