Т.Жамбаажамц: Ипотекийн зээл үргэлжлэх эсэх нь эргэн төлөлтөөс хамаарна
2012 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээл цаашид үргэлжлэх үү гэдэг асуудал өнөөдөр олны анхаарлыг ихээхэн татаад байгаа. Сүүлийн үед ипотекийн зээлийг зогсооно гэх шуум олны дунд хүчтэй тарах болсон. Энэ талаар  холбогдох газруудаас тодорхой тайлбар өгөөгүй  байгаа.Тэгвэл   ипотекийн зээлийн  асуудлаар МИК, СЗХ, Монголбанкныхан өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлж  байгаа аж.  Уг зээлийг цаашид үргэлжлүүлж олгох эсэх асуудал одоогоор тодорхой шийдэгдээгүй байгаа. Харин энэ зээлийг цаашид  зээлийн эргэн төлөлтөөс шалтгаална гэдгийг СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Т.Жамбаажамц мэдэгдлээ. Түүнээс зарим  ипотекийн зээлийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 
 

 Одоогийн байдлаар 85 мянган айл өрх орон сууцны найм болон таван хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан. Эдгээр өрхөд 3.8 их наяд төгрөгийн зээлийг олгож, зах зээлд бүрдүүлсэн байна. 

-Ипотекийн зээлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юу?


-Ипотекийн зээл гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөрт нэлээд өөрчлөлт орсон. Засгийн газраас таван хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгуулийн өмнө буюу 2016 оны гуравдугаар сард шийдвэрлэж, зохих журамд нь өөрчлөлт оруулсан байгаа. Гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хэрэгжилтийг сайн байгаа гэж үзэж байна. Одоогийн байдлаар 85 мянган айл өрх орон сууцны найм болон таван хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан. Эдгээр өрхөд 3.8 их наяд төгрөгийн зээлийг олгож, зах зээлд бүрдүүлсэн байна. Энэ бол асар том хөрөнгө. Үүнийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд шинэ Засгийн газар зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна.
 

-Олгосон зээлийг үнэт цаасжуулж байгаа гэл үү? Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?


-Бид олгосон зээлийг үнэт цаасжуулж байгаа. Энэ нь зээлийн эргэн төлөлт, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан харьцангуй бодитой зүйл. Цаашид ипотекийн зээл үргэлжлэх эсэхийг Монголбанк, Засгийн газрын түвшинд шийдэх байх. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн одоогийн санхүүгийн схем бол өөрөө цаашид удаан хугацаанд үргэлжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, байнгын мөнгөний урсгал эргэн төлөлтөөр дараагийн зээлээ олгоод байх боломжтой

Зээлийн өргөн төлөлтийн хувьд харьцангуй сайн төлөгддөг бөгөөд чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байгаа аж. Тиймээс эргэн төлөлтийн мөнгөний урсгал тасралтгүй эргэлдэх тул цаашид ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжтой

-Тэгэхээр  ипотекийн зээлийг эргэн төлөлтөөр санхүүжүүлж, үргэлжлүүлэн олгох боломжтой гэж ойлгож болох уу?


-Дараагийн зээлийн эх үүсвэрийг олгосон зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх юм байна. Зээлийн өргөн төлөлтийн хувьд харьцангуй сайн төлөгддөг бөгөөд чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байгаа аж. Тиймээс эргэн төлөлтийн мөнгөний урсгал тасралтгүй эргэлдэх тул цаашид ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжтой гэдгийг албаныхан онцолж байна. Бондын төлбөрт одоогоор 2014 оны гуравдугаар сараас хойш 400 гаруй тэрбум төгрөг шилжсэн байна. Энэ мөнгө сүүлийн 36 сарын турш эргэлтэд орж дараагийн өрхүүдэд хүрч байгаа
 

- МИК  энэ хугацаанд хэчнээн үнэт цаас гаргаад байгаа вэ? Орон сууцны зээлээр?


-МИК ОССК ХХК өнөөдрийн байдлаар орон сууцны зээлийг есөн удаагийн гаргалтаар үнэт цаасжуулаад байгаа ба энэ хугацаанд ипотекийн зээлийн нийт 217,2 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр төлөгдсөн.
 

-Ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлж олгохдоо м2-ыг 120 м2 хүртэл нэмэгдүүлнэ гэх мэдээлэл байгаа.Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?


-Яг одоогоор зээлийн нарийн ширийн зүйлийг хэлэх боломжгүй. Цаашид үргэлжлээд явбал м2-ын асуудлыг тусгаж өгөх байх.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-09-02 14:08:29
    SZH urt hugatsaanii zeedegchdiin zeelee telehgui baigaa shaltgaand sudalgaa hiih heregtei, , eruul mend ami nasnii yum uu esvel sanhuugiin ersdel umuu ?
  • өнөөгийн төрийн бодлого 2016-09-02 08:32:45
    м2 ийн үнийг буулгаад олноор зээл нэртэй өрөнд автах магдлалтай.монгол хүн орон байраар зутрах гэж үгүй тэр зээлийг бүү хүс.Идсэн уусандаа эзэн олгох арга шүү ....