Иргэнээ мартсан төр
МАН-ын бүлэг өчигдөр өдөржин хуралдав.  Эх сурвалжийн дуулгаснаар тэд татвар нэмэгдүүлэх  эсэх асуулдаар  хуралдсан гэх. Уг нь энэ асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд  эдийн засгийн хямралтай энэ үед татвар нэмэхгүй байх суурин дээр гишүүдийн  олонх нь нэгдсэн. Харин өчигдөр орой чуулганы хуралдааны  хамгийн сүүлд Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Ингэээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжлээ.

 Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголоор бол Монголын нийт хүүхдийн 40 хувийг хасч, 60 хувьд нь 20.000 төгрөг өгөхөөр байгаа. Мөн гадаадад суралцах оюутнуудад тэтгэлэг олгохыг зогсоож, тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийг багасгаж буй. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсадын цалин, оюутнуудын автобусны хөнгөлөлт, хүүхэд харах үйлчилгээний мөнгө зэргийг хүртэл зогсоохоор болсноос гадна төрийн албан хаагчийн тоог 20 мянгаар цомхотгож, 1977 төрийн албан хаагчийн цалинг хасахаар тусгагдсан.

Дээрх үйл явцад иргэд харьцангүй тайван хандсан. Нэгэнт элгээрээ хэвтсэн эдийн засагтай байгаа төрөөсөө тэтгэмж, мөнгө нэхэхээ хойш тавьсан. Гэвч “Даварсаар даварсаад Дагвын орон дээр гарна” гэдэгчлэн Төр төсвийн алдагдлаа нөхөхөөр иргэдийн халаасыг дахин тэмтэрч эхлэхээр зэхэж байгаа тухай эх сурвалжууд дуулгаж байна.

Иргэнээ мартсан төр энэ удаад татвар нэмж иргэдээ хоосон хонуулж, АНН-үүдээ дампууруулахаар шийдэв бололтой.

Уг нь МАН-ын УИХ-ын 2016 оны сонгуулиар “Хувийн хэвшлээ дэмжинэ” гэсэн амлалт өгсөн. Гэтэл татвараар дарамтлахаара шийдэж.  Тодруулбал,  найман төрлийн татварын нэмэгдэл өнөөдөр шүүмжлэл дагуулж байна. Тэр дундаа бидний цалингаасаа суутгуулдаг хүн, амын орлогын албан татвар нэмэгдэхээс гадна хадгаламжийн хүүнд татвар бодож эхлэх гэнэ. Мөн 4500 см.куб-аас дээш эзэлхүүнтэй автомашины онцгой татварыг 30 хувиар, архинд 20 хувь, тамхинд 10 хувь татвар нэмж, ашигт малтмал ашигласны татварыг өмнө нь байсан хэмжээнд буюу 5 хувьд хүргэх нь. 150 м.кв дээш орон сууцны татвар мөн нэмэгдэх юм байна. Мөн аж, ахуй нэгжийн орлогын албан татварт ч өөрчлөлт орохоор байгаа юм.

Ийнхүү төсвийн алдагдлыг иргэд нөхөх нь. МАН-ынхны менежерүүд, эрхэм сайд нь үүнээс илүүг сэтгэж чадсангүй бололтой.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • eenji 2016-09-03 11:56:25
    coliotoi tur ogtsruli
  • зочин 2016-09-03 03:26:54
    ойлгомжтой л байна шүү дээ, ард түмний халаасаас ерөнхийлөгчийн сонгуулд хэрэглэх мөнгөө л олох гэж төрөл бүрийн арга хэрэглэж л бна аа
  • Pss 2016-09-03 00:43:34
    Hesee avahaa zogsoohoo bas todorhoi heleh heregtei
  • K 2016-09-03 00:10:02
    Ene buh tatvar neg urh deer bodvol uh l hund tusna daa, irged n modoo barival ediin zasag ulsm unans
  • бэрд хүн биш оюунхорол 2016-09-02 08:12:58
    оюунхорол худал аа.энэ эмийг шалга.хариуцлага тооц.
  • Zochin 2016-09-02 03:47:43
    150 kv -s deesh Bair ,jildee zugeer l huugee n heden terbym olj baigaa ulsiudiin tatvar nemekh n jiliin irgeded uamar ch daramt bolokhgui.
  • ннн 2016-09-02 03:45:37
    Бид сонгосон, харж л байя.
  • Зочин 2016-09-02 02:53:16
    Нүдэн дээр нь сүйрч байгаа Богд уул, Туул голоо хамгаалж чадахгүй байж Орхон гол, Ганга нуурыг хамгаална гэж худлаа ярьж байгаа Оюунхоролыг огцруул БОАЖЯ татан ...
  • Зочин 2016-09-02 02:40:04
    Гоо минь гоншигноод хэрэггүй чиний сонгосон УИХ, ЗГ
  • Олгой толгой  2016-09-02 02:17:50
    АН-ын хэдэн олгой толгойтой тэнэг юмнуудыг дагаж намирсан хэдэн олгой толгойтой юмнууд бас тэнэг юм бичээд байх юм. Юмыг сайн ухаарах л хэрэгтэй дээ
  • зочин 2016-09-02 01:44:30
    Иргэд болон улс орныг сүйтгэсэн АН-ын завхарлыг залруулах гэж хичээж байгааг ард түмэн ойлгож байгаа, АН-ын хэдэн тэнэгүүд энэ ажилд нь саад болж байгааг бас ой...
  • Даваа 2016-09-02 01:44:07
    МАН сэтгэж байгаагүй юм билээ. Харин өмч хувьчлал, газар хувьчлал, уул уурхай гээд олон бусдын эхлүүлсэнийг гуйвуулж завшиж замруулж баяжиж байсан түүх л бий
  • луйварчин 2016-09-02 01:03:00
    МАН хоосон амлагч сонгуулийн луйварчин үймээн таригч гэдгийг мартах ёсгүй