Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гэж хэн бэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Монголбанкны дэд Ерөнхийлөгч Н.Батшугарыг чөлөөлж, Б.Лхагвасүрэн томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Б.Лхагвасүрэнг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онд Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.
Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналыг өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзсан үзсэн гэнэ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dorjoo 2017-02-23 23:20:51
    Mongoloo gesen setgeltei shynalgyi mash sain shydarga zalyy.Ajliin amjilt husii
  • зочин  2016-09-02 04:14:22
    монголоо гэсэн сэтгэлтэй залуу даа
  • Наран 2016-09-02 02:05:03
    Олны итгэлийг дааж гарч ирсэнд баяр хүргэе.
  • Ууганбат 2016-09-02 01:32:53
    Хаа хамаагүй хамхуул энд тэндээс авч ирээд тавьдаг болсон өнөө цагт салбараа мэддэг, салбартаа олон жил ажиллсн, жинхэнэ мэргэжлийн хүнийг томилжээ. Сайн жишиг....
  • lll 2016-09-02 00:34:32
    Ажлын туршлагатай хүн байна оо. Ажлын амжилт хүсье.
  • зочин 2016-09-01 15:33:34
    120 мянгатад өвөө нь Гомбо гэж мундаг улс төрийн идэвхтэй буурал байлаа.Сайн хүмүүжилтэй,ажлын арвин туршлагатай,дээрээс тороосгүй дээшээ өссөн залуу.Амжилт .
  • zochin 2016-09-01 12:26:42
    Batshugariin hajuud burhan bainadaa xexexe
  • гэм биш зан байхаа 2016-09-01 11:58:22
    өө манай Монголчууд чинь хүн муулах дуртай хүмүүс.сайн яваа нэгнээ араас нь муулчина.өөд нь гаргана гэж байхгүй.иймдээ ч өөдөлдөггүй байхаа
  • Өмар 2016-09-01 10:50:53
    Бурхан минь битгий л муулж үзээрэй.