Н.Батшугарыг чөлөөллөө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаан 15 цагаас эхлэх товтой байсан ч МАН-ын бүлэг хуралдсан учир ийнхүү товлосон хугацаанаасаа хоцорч эхэллээ.

Чуулганы хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Тиймээс Э.Батшугарыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцууллаа.

Ингээд гишүүд гишүүдийн олонхийн саналаар Н.Батшугарыг чөлөөлж оронд нь Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Б.Лхагвасүрэнг томиллоо.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-01 15:25:55
    Батшугарын банкны мэдл,дадлага туршлага гэж юу байхав дээ.Тээр жил 29 сая төгрөгний "бренд цагны дэлгүүр" Шангрилаад нээж байсныг бодоход амьдралаас хол хүн.
  • зөв 2016-09-01 12:00:39
    Батшугар яаж чадах вэ дээ.чухал ажил ш дээ
  • emegtei 2016-09-01 11:57:59
    Nam harj halaa selgee hiihee bolivol yasiin be. Chadaltai zaluu ahig baisan yum aav eej ni tustai bodi hun shuu dee. Zavharsan yum.
  • zochin 2016-09-01 09:51:47
    Zugeeree haanii alba halaatai eznii alba eeljtei gedeg um.
  • j 2016-09-01 09:50:56
    ug ni banknii sistemdee mundag zaluu bsan da. heregtei humuusee narin mergejliin baiguullagaas ni gargaad bh yuma.