Ипотекийн зээлийн асуудлаар талууд хэлэлцүүлэг хийж байна
2012 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээл цаашид үргэлжлэх үү гэдэг асуудал өнөөдөр олны анхаарлыг ихээхэн татаад байгаа. Сүүлийн үед ипотекийн зээлийг зогсооно гэх шуум олны дунд хүчтэй тарах болсон. Энэ талаар  холбогдох газруудаас тодорхой тайлбар өгөөгүй  байгаа.

Тэгвэл   ипотекийн зээлийн  асуудлаар МИК, СЗХ, Монголбанкныхан өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлж  байгаа аж.  Уг зээлийг цаашид үргэлжлүүлж олгох эсэх асуудал одоогоор тодорхой шийдэгдээгүй байгаа. Харин энэ зээлийг цаашид  зээлийн эргэн төлөлтөөс шалтгаална гэдгийг СЗХ-ны ажлын албаны дарга Т.Жамбаажамц мэдэгдлээ. Өнөөдрийн гурван талт уулзалтаар мөн ипотекийн зээлийн үнэт цаасны талаар талууд санал солилцож байгаа аж. 

Дашрамд дуулгахад, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) нийт 52,535 зээлдэгчийн орон сууцны зээлийн хөрөнгөөр баталгаажсан 2,5 их наяд төгрөгийн үнэ бүхий үнэт цаасыг бүртгээд байна.“Монголын ипотекийн корпораци” орон сууц санхүүжилтийн компани (МИК ОССК) ХХК-ийн гаргаж буй энэхүү баталгаат үнэт цаасыг хаалттай хүрээнд шууд арилжаалсан ба давуу эрхийн буюу 90 хувийг Монголбанк, энгийн буюу 10 хувийг орон сууцны зээлийн багц худалдсан арилжааны банкууд худалдан авчээ.
  
Энэ зах зээлийн харилцаа нь УИХ-аас 2010 онд батлан гаргасан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай” хуулиар зохицуулагдаж байгаа бөгөөд үнэт цаас гаргах, бүртгэх, оролцогчдод тусгай зөвшөөрөл олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүргийг СЗХ хэрэгжүүлдэг. Хуульд, баталгаат үнэт цаасыг тусгай зориулалтын компани (ТЗК) гаргахаар тусгасан бөгөөд ТЗК-ийг үнэт цаас гаргах бүрт шинээр байгуулахаар заасан.
 
МИК ОССК ХХК өнөөдрийн байдлаар орон сууцны зээлийг есөн удаагийн гаргалтаар үнэт цаасжуулаад байгаа баипотекийн зээлийн нийт 217,2 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр төлөгдсөн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.