Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох “Ice Top” хамтлаг энэ жил 20 нас хүрч байгаа. Тэд фенүүдээ зориулан 20 жилийн ойдоо зориулан “Баярлалаа”  бие даасан тоглолтоороо бэлэг барихаар болсноо дуулгалаа. Гэнэтийн бэлэг дүүрэн тэдний 20 жилийн ойн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 09-нд болох нь ээ. Тэр ч утгаараа монголдоо төдийгүй Азидаа дээгүүрт орох тоног төхөөрөмжөөр хит дуунуудаа эгшиглүүлэхээр хэдийнээ бэлтгэл ажлаа базаагаад байгаа гэсэн шүү.

Мөн энэ үдэш “Ice Top” хамтлагийнхны хамт нэгэн тайзнаа “Хар сарнай”, “Хар тас”, “Люмино”, “Эрх чөлөө”, “Дайн ба энх”, “Татар”, “Дижитал”, “DJ Mr Dogs”, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, поп дива Т.Ариунаа, “Хурд”, “Гурван охин”, “Киви”, “Лемонс”, “A Sound”, “Click click Boom”, реппер Gee, Genne, Rokit Bay монголын рок поп, хип хоп урлагийн одуудтай нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөрүүлэх ховорхон боломж тохиох нь ээ.

Мөн гэнэтийн бэлэг задлахад  “Ice Top” хамтлагийн 20 жилийн ойдоо зориулсан “Баярлалаа” тоглолтын тасалбар ердөө л 5000 төгрөгийн үнэтэй.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.