Н.Жанцанноров профессор цол хүртэв

Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Н.Жанцанноров профессор цол хүртжээ.Тус шагналыг  Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр олгосон байна.

Тэрбээр урлаг судлалын ухааны доктор цолтой байсан юм. Эрхэм уран бүтээлч симфони, бүжгэн жүжиг, дуулаачийн болон дан хөгжмийн 300 орчим бүтээл, кино, драмын жүжгийн 30 гаруй хөгжим бүтээсэн байдаг байна.

1987 онд “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг бичихдээ морин хуурчдыг тэргүүн эгнээнд авчирч тавьсан нь тухайн үедээ цоо шинэ үзэгдэл болсон. Үүгээрээ Төрийн шагнал цол хүртсэн байдаг. Мөн 2000 онд морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээр Монгол Улсын Төрийн хошой шагнал хүртсэн, 2005 онд  Монгол Улсын Ардын жүжигчин болсон.

П.ГОО
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тэнгэр 2017-05-11 10:14:17
    Та Монголын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Та авах ёстой танд баяр хүргэе
  • О.Бэгз 2016-09-03 03:12:49
    Сайхан мэдээ байна баяр хүргэж сайн сайхныг ерөөе.
  • irgen 2016-09-02 13:24:30
    tand bayar hurgeye. tani hugjmiin zohiol buteel gaihamshigtai.
  • kkkkkkk 2016-09-01 10:40:56
    Ж нь хөгжмийн сайн зохиолч, уран бүтээлч мөн. Харин эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухааны хувьд арай ч биш ээ. Яахав настай хүн гээд СУИС өгсөн байх даа
  • bar 2016-09-01 10:08:27
    Ugaas prof shuudee havtsaa gj
  • Алт 2016-09-01 08:33:57
    Сайхан мэдээ байна, амжилт ерөөе!