Сэрэмжлүүлэг: Манай улсын зүүн хэсгийг хар салхи дайрна
Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс маргааш буюу энэ сарын 2-нд  манай орны зүүн хэсгийг хар салхи дайрч өнгөрөх талаар мэдээлжээ. Өнгөрөгч өдрүүдэд Японыг дайрч өнгөрсөн Тайфун хар салхи маргааш манай орныг дайрах аж. 
 
Энэ үеэр мөндөр, усархаг бороо орж, хүчтэй салхи салхилах төлөвтэй байгаа гэнэ. Албаны эх сурвалжын мэдээлснээр Японы арлыг дайрч, Владивосток орчмоор эх газар дээр гарч ирэн эрч нь суларч, манай орны зүүн талд тулж ирэх бөгөөд  аажмаар нутгийн зүүн өмнө тал руу шилжин есдүгээр сарын 3-ныг хүртэл байрлах юм байна.
 
Гэхдээ арлын орнуудад нөлөөлдөг шиг хор хөнөөл манай оронд үзэгдэхгүй ч, 2-3 хоног усархаг бороо үргэлжлэн орж, салхины хүч 5-10 м/сек, зарим тохиолдолд 16-18 м/сек хүрэх тул болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийг ард иргэддээ анхааруулж байна. 
 
Б.Даваа 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • elbegdorj 2016-09-02 09:25:33
    siteg jin haalaa
  • зочин 2016-09-01 15:18:08
    Ядуу болохоор юм юманд дайруулдаг болжээ
  • иргэн 2016-09-01 07:35:06
    За нөхдөө машинаа сайн далдраарай. Хүчтэй мөндөр орвол авах юмгүй болно шүү. эсвэл яаралтай даатгуул
  • зочин 2016-09-01 06:28:00
    За за битгий хамаагүй бураад бай. Тэртэй тэргүй өдийд манай оронд борооших хандлага гарч л байдаг.