УИХ-ын дарга нэгдүгээр сургуульд 20 ширхэг компьютер бэлэглэв
УИХ-ын дарга М.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Сүхбаатар дүүргийн лаборатори нэгдүгээр дунд сургуулийн 94 дэх хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Тэрбээр Монголын ууган дунд сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль бол Монгол Улсын ууган дунд сургуулийн нэг. Энэ сургуульд суралцана, элсэж орно гэдэг бол их аз жаргал, их хувьтай үйл явдал гэж хүүхдүүд та бүхэн бодох ёстой. Энэ сургуулиас сургуулийнхаа нэрийг дүүрэгтээ гаргасан, дүүргийнхээ нэрийг нийслэлд алдаршуулсан, нийслэл хотынхоо нэрийг тив дэлхийд алдаршуулсан эрдэмтэй, мэргэн хүүхэд, залуучууд олонтой төрж гарсан алдартай сургууль юм. Энэ сургуульд сурна гэдэг, эндээс гарч бие хүн болж хүмүүжинэ гэдэг бол улс орны өмнө тулгамдаж байгаа олон хүнд бэрхшээл зорилтуудыг биелүүлж, түүнийг даван туулах чадвартай хүмүүс болж хүмүүжин төлөвшинө гэсэн үг. Тийм учраас хүүхэд багачууд та бүхэн хичээл номондоо шамдан сайн суралцаж, сургуулийнхаа нэрийг бодож, эх орондоо хэрэгтэй эрдэм боловсролтой хүмүүс болоорой гэж хүсэн ерөөе. Мөн энэ сургуульд ажиллаж байгаа багш нар бол улсын хэмжээнд ажил үйлсээрээ шалгарсан тэргүүний сайн багш нар байдаг. Энэ сургуульд хичээл зааж байгаа багш нарын сургалтын арга зүйг улс орон даяар түгээж, дэлгэрүүлж хэрэглэдэг. Монголын боловсролын сор нь болсон багш нар ажиллаж ирсэн түүхтэй” хэмээгээд тус сургуулийн мэдээлэл зүйн кабинетын техник, тоног төхөөрөмжийг шинэчилхэд зориулж 20 ширхэг компьютер бэлэглэв.

Хичээлийн нээлтийн үеэр тус сургуулийн авьяаслаг хүүхдүүд дуулж, бүжиглэж, морин хуурийн аялгуугаар УИХ-ын дарга болон зочид, эцэг эхчүүддээ бэлэг барив. Нээлтийн дараа УИХ-ын дарга М.Энхболд болон албаны хүмүүс тус сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Мөн УИХ-ын дарга өөрийн сурч байсан танхимдаа орж, багш сурагчидтай уулзлаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургууль 2016-2017 оны хичээлийн жилийг 1-12 дугаар ангийн 61 бүлгийн 2900 сурагчтайгаар эхлүүлж байгаагаа тус сургуулийн захирал Б.Төгсжаргал танилцуулав.

Уг нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, НЗДТГ-ын Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга, тус сургуулийн 19 дэх захирал, Монгол Улсын гавьяат багш Ц.Гүррагчаа болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sergelen 2016-09-04 07:21:53
    zsssss hodoogiin surguulid ogohoor yachaad bgan. hodoonii huuhduuded bur heregtei dee baruun aimaguud ch ymuu archaagui setgehiin
    37.130.224.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Tumurkhan 2016-09-04 06:33:21
    1. UIH.n darga ooriin karmaanaas mongo gargaj beleglee yu. Ugui l bhgui uu daa. Nogoo l yfuuhan tosboos chin 20 sayiig huschaad 200 sanal bolgoj baigaaim shuu d...
    112.72.12.71
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-04 04:08:27
    Хотын захын сургуулиудаар очиход яана аа. Төвийн сургуулиудын хүүхдүүд чинь ядаж та нарыг тоох ч үгүй, захиж хэлж байгааг чинь ч анхаарахгүй дээ.
    86.204.116.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-09-01 21:18:02
    Би яг та нартай адилхан сэтгэдэл бичихээр бодож байлаа.Эд нар биднийг тэнэгүүд гэж бодож байгаа юм байна.Өгөх юмаа олж ядсан дээр нь ард түмнийг басамжилж байна...
    109.236.145.234
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2016-09-01 11:12:14
    Наад тунтгэр чинь энэ сургуулийг тегссен юм.
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-09-01 08:07:08
    Hotiin zah ger horoolliin surguulid uguh bsan tertei tergui naad surguuliin huuhduud nadahig chin toohgui
    202.131.244.10
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-09-01 07:58:54
    Дарга нар нүдээ олсонгүй
    202.21.118.10
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2016-09-01 07:13:38
    Хувиасаа егсен бол овоо л байна!
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-01 06:46:30
    Uuruusuu ugsun yum uu?
    124.158.107.6
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-01 04:41:12
    hudee oloogui l baina daa
    202.179.31.119
    Мэдэгдсэн Хариулах
  • дэвсэлнэ шүү 2016-09-01 04:05:21
    1-р сургуульд баячууд сайдуудын хүүхэд явдаг. эдэнд ийм бэлэг илүү зүйл. өөр захын сургуульд бэлэглэх байсан юм. МАНгартаад байгаарай хохь чинь шүү татан унага...
    202.179.23.46
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-09-01 03:54:45
    bayan hvmvvsiin hvvhed surdag gazar shvv dee zahiin dvvregt ogooch dee
    103.26.195.6
    Мэдэгдсэн Хариулах