Нийслэлийн 44 дүгээр сургуулийн сурагчид гурван ээлжээр хичээллэнэ
2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Баянзүрх дүүргийн хошой тэргүүний 44 дүгээр сургуулийн эрдмийн баярын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр багш сурагчдад баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэхийн ялдамд, сургуулийг өргөтгөх асуудал анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдлээ.
 
Учир нь энэ хичээлийн жилд  тус сургуульд 3500 хүүхэд 3 ээлжээр суралцаж байгаа нь анги танхимын хүрэлцээ, сурах орчинг бүрдүүлэхэд нэн түрүүнд өргөтгөл хийгдэх шаардлагатай байгаа талаар сургуулийн удирдлагууд хэлсэн юм.
 
Ж.Батзандан гишүүн  багш сурагч эцэг эхчүүдэд хандан Монгол Улсын ирээдүйг тодорхойлох энэ салбарт түлхүү анхаарч, чанартай боловсролыг эрхэмлэх бодлогыг барьж  ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн энэ зорилтыг хэрэгжүүлэхэд багш, сурагч бүрийн идэвхи оролцоо  хамгийн чухал гэдгийг онцоллоо.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-09-01 08:04:44
    44, 53 хоёрыг нэгтгэж цогцолбор болгох эсвэл хүүхдийг тэнцүүлэх хэрэгтэй худлаа бөөгнөрөл үүссэн сургууль