УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товлоод байсан юм. Одоогоор бүлгийн хуралдаан эхлээгүй байна. Өнөөдрийг хуралдаанаар татвар нэмэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Засгийн газар энэ оны төсвийн тодотголд найман төрлийн татварыг нэмэх саналыг оруулсан. Үүнийг АН-ын гишүүд болоод МАН-ын цөөнгүй гишүүн эсэргүүцэж байгаагаа чуулганы хуралдааны үеэр илэрхийлсэн билээ. Мөн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар татварын нэмэгдлийг гишүүдийн олонх дэмжээгүй юм.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн