МАН-ынханд хууль “өмчлөх дон” тусчихаж
Өнгөрсөн тавдугаар сарын 19-ний өдөр  УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийллийг анх удаа гэмт хэрэгт тооцохоор болсон. Мөн хүчирхийлэл үйлдсэн хүнд хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, тодорхой газар очихыг хориглох, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулах зэрэг албадлагын арга хэмжээ авч байхаар хуульд тусгаж, хуулийг баталсан.

Шинээр батлагдсан хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр хуульчлагдсан байв.  Гэвч өнгөрсөн мягмар гарагийн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу УИХ-д эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгдээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд ёсчлогдож хуулийн хүчинтэй болоогүй байгаа тул хууль санаачлагчид буюу Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзэж, хуулиудыг хууль санаачлагчид нь буцаалаа.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчлэлийг өргөн мэдүүлсэн. Ингээд хуулийн төсөл дээр ажлын хэсэг, судалгааны баг жил гаруйн хугацаанд ажилласны үр дүнд батлуулсан юм.

Гэсэн ч хуулийн төслийг буцаалаа. УИХ-ын 2016 оны сонгуулиар олонх болсон МАН-ынхан Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, хорин тавдугаар зүйлийн 1-ийн 2-д заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, УИХ-ын хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрхийг зөрчин энэ тогтоолыг гаргалаа.

Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8, 19.3.7, 22.5, 24.5-д заасны дагуу Байнгын хороо, намын бүлгийн төслийг хэлэлцэх эсэх, эхний хэлэлцүүлгийн үед гаргасан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй, тухайн асуудлаар хууль гаргах шаардлагагүй, төсөл боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзэн хэлэлцэх боломжгүй гэж үзсэн, эсхүл эцсийн хэлэлцүүлгийн үед хуулийн төслийг бүхэлд нь батлах санал чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдээгүй үед төслийг хууль санаачлагчид нь буцаадаг дэгтэй.

Хууль зүйн байнгын хорооны дарга болон Хууль зүй дотоод хэргийн сайд нь энэ хуулийг яаравчлан батлуулна хэмээн ам гарсан. Ингэхдээ хууль санаачлагчтай ярилцаад Засгийн газраас өргөн мэдүүлэх тухай үг цухалзуулав....

2010-2016 оны байдлаар 5100 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж гэмтэл бэртэл авсан байдаг. Мөн энэ хугацаанд 95 хүн нас барсан байдаг юм байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 178-аар буюу 30 орчим хувиар нэмэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж байна.

Үүнээс харахад хүчирхийллийн зохицуулалтыг чангатгах шаардлага байгаа. Гэхдээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль бол өнгөрсөн их хурлаар батлуулсан хамгийн чухал хууль. Харамсалтай нь хууль санаачлагчдад буцахаар боллоо. Өнгөрсөн парламентад сууж байсан гишүүд энэ хуулийг буцаасан харамсаж буйгаа цахим  ертөнцөөр илэрхийлсээр байна. Гэсэн ч одоо МАН-ынхан энэ хуулийг цаг алдалгүй УИХ-д өргөн барьж, батлуулна гэж найдан хүлээхээс өөр аргагүй юм.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kh 2016-09-03 00:08:05
    Ene sarangerel gedeg hun 2 dahia songogdson, yarij baigaa n ih hetsuu umaa, medlegee deeshluulj um sain unshih heregtei, gunshignaad
  • Зочин 2016-09-02 08:55:02
    АН-ын төр,МАН-ын төр гэж ярьж болохгүйгээс хойш Монголын төрийн алдаа завхралыг одоо залгамжилж байгаа гишүүд л хариуцах ёстой.
  • zochin  2016-09-02 01:48:31
    xuchirxiile garsan buruutai ezniig n gantsxan er xund toxooj shiitgex xuuli gargasan ene bol buruu xuuli... zow shuu de, tsutslax xeregtei.
  • Луйвар 2016-09-02 00:59:03
    Хоосон амлалт ,царцааны нүүдэл,мөнгөөр худалдаж авах цагаандаа гарсан луйвраар МАН ялсан гэдгийг ойлгох хэрэгтэй Одоо цалинтай эачүүд хөтөлбөр нь шоконд оруулан...
  • И 2016-09-01 09:48:39
    МАН д биш АН д асуудал.байгаа. жинхэнэ кноп дарж баталдаг байсан шдээ тэд. Тэр бүхнийг залруулж байгаа
  • БИЧЭЭЧ 2016-09-01 08:47:51
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. ...
  • zochin 2016-09-01 07:33:45
    ман яандаа хэлэх үг алга
  • зочин  2016-09-01 07:18:48
    офшор дансны мөнгө тагнуулын газар шалгаач үндэслэгүй гадагш нь гарсан мөнгөө оруулж ирээч дээ
  • zochin 2016-09-01 04:36:43
    zunug naymdorj terguutei communistuud tengerees buugaad irsen yum shig bur soliorchihojee
  • зочин  2016-09-01 04:36:10
    маш их найдсан үнэхээр харамсж байна болж байгаа ажил гэж алга хэлэх үг алга даа яанадаа
  • зочин 2016-09-01 04:25:40
    МАН-ынхан зөв эхэлж байна шүү, АН-ын сүйтгэсэн бүхнийг хурдан залруулах хэрэгтэй, бас яаралтай бондын, төсвийн мөнгө хулгай хийж офшорт хийсэн нөхдийг шалгаач
  • Батаа 2016-09-01 04:17:03
    Эр эмийн хооронд элжиг бүү жороол гэж нэг үг бийсэн одоо тэгээд хорих газар хоосон хонуулахгүй өгөх хоол байна уу улсад