Сүхбаатарчууд Кожеговийн үйл ажиллагааг хүчтэй эсэргүүцэж байна
Франц улсын Арева группын охин компани болох “Кожеговь”  ХХК Сүхбаатар аймагт хайгуулын үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа. Одоогоор чөмгөн дээжээ авсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл саяхан орон  нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас бичиг баримтын зөрчилтэй, сумын удирдлагаас тавьсан шаардлагыг хангалтгүй биелүүлдэг гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэрийг гаргасан.

“Кожеговь” компанийн хувьд Сүхбаатар аймагт хэд хэдэн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж. Харин нутгийн иргэдтус компанийг өөрийн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулахыг хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Тодруулбал Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга сумын иргэд өчигдөр 12 цагийн орчимд “Кожеговь” компаний ажилчдын байрлаж байсан гэр кемпд очин гэрийг буулган ханыг зөөн ачжээ. Энэхүү эсэргүүцлийн үйл ажиллагаанд 70 гаруй хүн 10 гаруй машинтай оролцсон байна.






Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жем 2016-09-01 14:45:17
    Эсэргүүцлээ гээд яадаг юм. Яаж чадах юм. Зүгээр л хайгуулыг нь хийлгэ, ухуул. Наадах байтугай газар нутаг чинь угаасаа Монголын мэдлээс гарсан.
  • зочин 2016-09-01 09:00:14
    Уран олборлосноос цөлжилт болно гэж юу байсан юм, хордлого ч болохгүй дэлхий нийтээр ашиглаад л байгаа биз дээ харанхуй юмнууд солиорох гэж, улс яаж хөгжих вэ
  • ner 2016-09-01 05:18:37
    Tor tomor nudargatai gedgiig haruulah cag y boljee, hytaduudad hadgalaad baigaa naad muusainuud chiny!
  • ы 2016-09-01 02:07:13
    Шууд дээрэмдсэн юм биш үү? Одоо яая гэхэв, ирээдүйд Арева-гийн төлөх 50 тэрбумын татвараас татгалзахаас, Уул уурхайгаа хэзээ үзэн ядахаа болих улс вэ, Манайхан
  • зочин 2016-09-01 01:46:54
    Сарны гадарга болохоос өмнө Сүхбаатарчууд нутгаа хамгаалцгаая.Одоо л тэмцэхгүй бол уранаар хордсон та нарыг УБ уруу оруулахгүй шүү.
  • hh 2016-09-01 01:37:35
    Uunii tsaana Mongoliig erchim huchniihee kolonchilold bailgah gesen orsiin horlon suitgegchid tagnuuluud baigaa shuu umnu n ted 3 jiliin umnu huuramchaar mal uh...