Доналд Трамп Мексикт айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп нэр дэвшиж буй билээ. Улс төрд туршлагагүй ч шоу бизнест одтой яваа бизнесмэн тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтонтой сонгуульд өрсөлдөж байгаа. Тэдний хэн ч нь сонгуульд ялсан түүхэн үйл явдал болох юм.
 
Тэгвэл ирэх арваннэгдүгээр сард болох сонгуулийн хоног хугацаа дөхөх тусам нэр дэвшигчдийн өрсөлдөөн ширүүсч эхэллээ. Доналд Трампын хувьд нэр дэвшихээ зарласан анхны өдрөөсөө л хууль бус цагаачдын эсрэг хатуу бодлого баримтлахаа мэдэгдэж байсан.
 
Тэрбээр АНУ-д гарч буй бүхий л гэмт хэргийг мексикчүүд өдүүлдэг, хоёр улсын хилд том хана босгоно, мусальман шашштнуудыг улс руугаа нэвтрүүлэхгүй, хууль бус цагаачдыг албадан гаргана гэх зэргээр шуугиан тарьсан мэдэгддүүдийг хийж байлаа. Угийн “дайнч” гэгддэг Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийн энэ мэт мэдэгдэл зарим улсын иргэдийн дургүйцлийг төрүүлээд байсан юм. Нөгөө талаар, түүний бодлогыг дэмжих хүмүүс ч бий.
 
Гэхдээ түүнийг АНУ-ын ерөнхийлөгч болохыг хамгийн их эсэргүүцэж байгаа улс бол мексик. Тэгвэл эдүгээ 70 насыг шүргэж яваа үл хөдлөхийн тэрбумтан сонгуулиас урьтаж Мексикийн төрийн тэргүүнтэй уулзахаар болсон гэнэ. Тэрбээр өчигдөр өөрөө энэ талаар твиттертээ жиргэсэн байна. Хууль бус цагаачдын эсрэг баримталж буй бодлогынхоо талаар тайлбарлах уулзалтыг Аризона мужид зохион байгуулах бөгөөд үүнээс урьтажТрамп Мексикт айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Энрике Пена Ниетотой уулзах гэнэ.
 
Сүүлийн үед дэмжигчдийнх нь хувь буурч байгаатай холбоотойгоор Доналд Трамп улс төрийн бодлогодоо өөрчлөлт хийж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Мексикийн Ерөнхийлөгчтэй уулзаж, ярилцах аж.
 
Харин дараа нь Аризонад болох уулзалтад хууль бус цагаачид гэж нэрлэгдээд буй 11 сая хүнийг албадан гаргах тухай улс төрийн боддогоо шинэчлэх эсэхээ Аризонад болох уулзалтын үеэр зарлах юм байна. “Вашингтон пост” сонинд бичсэнээр, энэ долоо хоногт Трамп Мексикийн Засгийн газартай харилцаагаа сайжруулж эхэлсэн гэнэ. Улмаар твиттертээ “Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авлаа. Түүнтэй уулзахад бэлэн” хэмээн жиргэсэн байсан юм.
 
Ямартай ч, энэ уулзалтын дараа Трампын сонгуулийн гол амлалт өөрчлөгдөх нь олны анхаарлыг татаж байна.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.