Гишүүдийг хуралд нь урьдаг мессежний төлбөр, Ц.Нямдорж гишүүний төрсөн өдрийн бэлгийг төрөөс даадгийг болиулъя

“Зууны мэдээ” сонин “Тансаглалаа таная” булангаараа дамжуулан Хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлье гэж УИХ-ын эрхэм гишүүдэд уриалаад байгаа билээ.
 
Энэ удаад эрхэм гишүүдтэй холбоотой зарим зардлуудыг онцолж байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжийн дагуу нэлээд зардлыг гаргадаг ажээ. 2016 оны наймдугаар сарын 1-29-ний хооронд нийт 17 захирамжаар нэлээд зардлыг гаргасан байна. Захирамж нь голдуу зардал гаргах, буцалтгүй тусламж, дурсгалын зүйл гардуулах, эмчилгээний зардал олгох гэсэн утгатай. Эдгээрээс гурвыг онцолъё.
 
1. 2016 оны наймдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон зардал гаргах тухай 524 тоот захирамж гаргажээ. Уг захирамжид “...УИХ- ын Тамгын газраас УИХ-ын гишүүдэд хуралдааны зар болон мэдээлэл хүргэх зорилгоор тусгай дугаараас мессеж илгээх үйлчилгээний төлбөр 1 449 000 /нэг сая дөрвөн зуун дөчин есөн мянга/ төгрөгийг 2016 оны урсгал төсвийн зохих зардлаас гаргаж, “Мобиком корпораци” ХХК-тай гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст даалгасугай” гэжээ.



2. Мөн наймдугаар сарын 3-ны өдөр зардал гаргах тухай 457 тоот захирамж гарган “...УИХ- ын 2016 оны долдугаар сарын 29-ний өдрийн чуулганы хуралдаан ажлын цагаас сунаж хуралдсан тул УИХ-ын гишүүд болон Тамгын газрын тухайн үед ажилласан хэлтэс, алба, төвийн ажилтнуудад зориулж, Төр, засгийн амралт үйлчилгээний цогцолбороос захиалсан хоолны төлбөр 1 520 000 /нэг сая таван зуун хорин мянга/ төгрөгийг УИХ-ын 2016 оны урсгал төсвийн зохих зүйлээс гаргахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст зөвшөөрсүгэй” гэсэн байна.


 
3. Дурсгалын зүйл гардуулах тухай УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны наймдугаар сарын 2-ны 451 тоот захирамжид “...УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн 60 насны ойг тохиолдуулдан баяр хүргэж, дусргалын зүйл /мөнгөн аяга, ааруул, бичвэрийн үнэ оролцуулан/ гардуулахад шаардагдах зардлыг төсвийн зохих зүйл ангиас гаргахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст зөвшөөрсүгэй” гэжээ.


 
Ийн ганцхан сард гарсан 17 захирамжаас гурвыг нь онцлоход энэ. УИХ-ын гишүүд “Хуралдаа ир” гэж заавал төсвөөс 1 449 000 төгрөг гаргуулан байж, мессежээр уриулах шаардлага бий гэж үү. Тэдний үндсэн үүрэг нь товын дагуу очиж хуралд л суух шүү дээ.
 
Бас чуулганы хуралдаан оройтож, ажлын цаг дууссан гэдэг шалтгаанаар эрхэм гишүүд хийгээд Тамгын газрынхан 1 520 000 төгрөгөөр ганц орой хооллож суух нь бас л хэмнэж болох зардал.
 
За тэгээд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн 60 нас хүрсний төрсөн өдрийн бэлгийг заавал төрөөс, төсвөөс даах ёстой гэж үү? Захирамжид Ц.Нямдорж гишүүний бэлгэнд хэдэн төгрөг зарлагадсаныг бичээгүй байгаа юм. Юутай ч түүнд өгөх бэлгийн мөнгөн аяганы үнэ нэг, хоёр зуун мянгаар тогтохгүй нь ойлгомжтой.
 
Энэ мэтчилэн хэмнэж болох зардлуудыг гаргачихаад хүүхдийн мөнгө, оюутны тэтгэмжээс танаад суугаа нь хэр зэрэг оновчтой шийдвэр юм бол доо...?!
 
Дээр дурдсан эрхэм гишүүдийн нэг оройны хоолны үнэ, тэднийг хуралдаа ирнэ үү гэж дуудахаар “Мобиком”-д төлдөг төлбөр нийлээд 150 хүүхдийн нэг сарын мөнгө нь болж байгаа юм.

 

Зууны мэдээ
Б.Баяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • http://зочин 2016-09-06 04:59:15
    нямдорж худлаа шудраг царайлаад л хэлсэн ярьсан нь хэрэгждэг юмуу. Олон жил боллоо хүмүүсийг доош нь хийж ярихдаа сайн юм шигээ одоо ажлаа хийгээ ч ,
  • Иргэн 2016-09-02 10:55:11
    Өмнөх УИХ-н гишүүдээс эрс ялгаатай ажил хэрэгч шударга байдла одоогийн Гишүүд харуулах хэрэгтэй шүү Нэг ч битгий хоцор цаг барь хурлаа өдөр бүр цагтаа л хуралд ...
  • НАР 2016-09-02 10:51:53
    Яаана энэ МАН ичээсэй хэлэг муу үг олдохгүй байна
  • zochin  2016-09-02 05:36:36
    tenguudee bitgii im yu, gargaad bai ard tumen toriin alaban tushaaltan yum uu
  • Anu 2016-09-01 15:57:05
    Tursun udruun beleg bol baih l zuil. Ontsgoi oi uchraas. Ter messej hoolnii une bol bolimoor yum. Ene bol urdah gishuudiin avch baisnii urgeljlel baih l daa.
  • А 2016-09-01 13:44:51
    Зааааа юууун сүртэй юм бэээ. Бүхэл бүтэн улс бн даа энэ чинь энэ зэргийн зардал байлгүй яадын тэнэг юм бичих юм. Ямар ч байгууллага ахмад настандаа энэ зэргийн
  • Boliyoo 2016-09-01 13:35:23
    Toriin tusgai alba haaj bgaa humuus odor bur l iluu tsagaar ajildag ingj hool huns olgoloo gj mongo zardaggui yum shuu. Adilhan baildaa.
  • зочин 2016-09-01 10:42:38
    ичмээр дамшиг байна до
  • zochin  2016-09-01 09:29:36
    albaar shono huraldchaad ilvv zardal gargahaa bolio. yah gej ajliin bus tsagaar hural zarlaj bdag yum sms-iin mongiig m.enhboldoos garguul
  • zochin 2016-09-01 09:29:29
    Бэлэг өгөх гээд байвал хувиасаа өгөөч бялдууч ноходоо тэнгэрийн гэсгээл амснаа та нар
  • Зочин 2016-09-01 07:31:13
    Олон жил улс орныхоо төлөө зүтгэж явсан төрийн зүтгэлтүүдэд ийнхүү хэмжээний хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг.
    • сараа 2016-09-01 12:22:30
      Тэнэгт хүндэтгэл үзүүлмээр байвал хувиасаа мөнгөө цуглуулаад авч өг
    • доржоо 2016-09-01 08:49:00
      барилгачин өвгөнд барьсан барилгаа хараад суух сайхан байдаг. адуучин малчин ажилчин багш уурхайчид ер тэд бүхэнд хийсэн бүтээсэн зүйлүүд байнаа. харин Ц.Нямдор...
    • Бадрах 2016-09-01 07:38:57
      Олон жил Зүтгээд улс эх орондоо хийж бүтээсэн зүйл нь ард түмэндээ хүрж байсан удаа байн уу?
  • гэнэ 2016-09-01 05:56:39
    өөрсдөө энэ зардлаасаа танаач. Доод, дунд шатныханд танах ч юмгүй байхад цалин, тэтгэмж рүү нь орохгүй шүү. Төрийн албан хаагч нар гарын үсэг цуглуулж байгаа.
  • хм 2016-09-01 05:31:37
    САЯ огцроод явсан сайд, дарга нарт хичнээн мөнгөн аяга төсвийн мөнгөнөөс зарцуулсан бэ.
  • ЗОЧИН 2016-09-01 03:47:07
    НОВШНУУД ХУРАЛД СУУХ ГЭЖ СОНГОГДОО БИЗ ДЭЭ. ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛЦГАА. МӨНГӨНИЙ ХУЛГАЙЧУУДЫГ ЖАГСААЖ БАЙГААД БУУДВАЛ ТААРНА.
  • !!!! 2016-09-01 03:32:45
    umnu ni yadag baisniig medeh yumuu? oligtoihon hyana. Chadahgui bol bitgii 2-n hoorond yalihgui yumaar huuculd.Mash ih yum olj deeeeeee
  • Zochin 2016-09-01 03:19:57
    Alivaa um bagaas, dalai duslaas eheldeg dee, baga bish ee, iim zardluud chin niilseer baigaad neg heseg ni bolj bgaashde. Ard tumn ideh hoolgui tsalingui bn...
  • ggc 2016-09-01 02:39:54
    энэ ч арай хэтэрч байна шүү ард түмнээс сонгогдчоор хуралдаа урилга заллаггүй суух ёстой ажил нь биздээ
  • Zochin 2016-09-01 02:39:29
    Zassss syrtei yum. Gants gants saya tugrug yu ve. Uur syrtei tom khereggyi zardal l bol yu um gekhees. Kheden terbumiikh l yum baikh gej bodloo sh dee.
  • ннн 2016-09-01 02:37:36
    Ажилдаа зүгээр л ирэл дээ.
  • zochin 2016-09-01 02:32:22
    KHUGIIN LALAR . SHUDRAGA GEED KHUTSAAD BAIDAG , TURUUS MUNGUN AYAGA AWAKHAA BOLIOCHEE . KHARAAL IDMER
  • 60 нас 2016-09-01 02:28:25
    за даа манай байгууллага надыг 60 хүрэхээр нэг юм өгөх л байх, тэгэхээр байж болох л зүйл. Харин нөгөө 2 нь бол....
  • galaa 2016-09-01 02:02:41
    naymdorj xuuxdee konsulaas buulgax xeregtei, amerikt gants elhin baixad xangalttai, xereggui gazar shineer konsuliin gazar neej xuugee tsalinjuulj baigaa,,
  • ах 2016-09-01 01:48:34
    Ийм л новшнууд шүү дээ ингэж дундаас нь мөнгө унагааж байна
  • Arai chdee 2016-09-01 01:25:47
    Icheech mangaruudaa ta nar toroor ingej l togloj suudag humuus shuu dee. Muu ulaan tsagaandaa garsan luivarchid yum aa! Ter menget torson odriin belegee hurtel ...
  • zochin 2016-09-01 01:21:42
    arai ch dee MAN1iinhan uursdiin tansaglalaa hasaachee ard tumniig buu shulaad bai ta nar zailval taarna
  • pkxny  2016-09-01 01:21:26
    пөөхь энэ үнэн бол арай дэндэж бнаа. иймэрхүү зардлаас хэмнэлтээ хийгээч ээ. Хоосорч , туйлдаж бгаа ард түмнээ татвараар улам дарахаа зогсоогооч ээ
    • uhralt 2016-09-01 01:33:44
      ugaasa uhraad eheltsen shde .yun uragshlah.boldogson bol dahiad songuuli yawuulah yumsan