Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе
Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр. Жил жилийн энэ өдөр мөнгөн хонхоо дуугарган хичээлээ эхлүүлдэг уламжлалтай. Монгол орны өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн анхны хонх цангинаж, эрдмийн өргөө, сургууль бүр хүүхэд сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдаж эрдмийн их аянаа эхлүүлдэг билээ. Монгол улсын боловсролын тогтолцоо сүүлийн хэдэн жилд эрс өөрчлөлтөд орж суралцагч хүүхэд, оюутан залуусын тоо өндрөөр гарах болсон нь Монгол улсын хөгжлийн ирээдүй биз ээ. 

Улсын хэмжээнд 1.300 гаруй цэцэрлэгт 240 гаруй мянган хүүхэд, ерөнхий боловсролын 790 гаруй сургуульд 561.6 мянган сурагч, 100 их, дээд сургууль, коллежид 164.5 мянган оюутан, насан туршийн боловсролын 308 гаруй төвд 10.1 мянган суралцагч хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Мөн энэ өдөр 69.1 мянган хүүхэд эрдмийн дөрөөнд анх дөрөөлж нэгдүгээр ангид элсэн орж байна.

Жил бүр суралцагчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа нь боловсролын салбар цаашлаад монгол улсын ирээдүйн хөгжил хурдацтай хөгжиж буйн илрэл.Тиймээс энэ хичээлийн жилд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт, оюунлаг бүтээлийн оргил өөд улам тэмүүлэхийг хүсэн ерөөж байна.

Эх орны ирээдүй болсон нийт хүүхэд залуус оюутан сурагчиддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.