Оюутны “халамжийг” хассан нь зөв, харин одоо

Оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох асуудал нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн шоу байсан. Үнэндээ оюутан бүрт энэ тэтгэлгийг олгох нь төсөвт маш их дарамт учруулдаг байсан нь дамжиггүй.
 
Тэгвэл оюутнуудын саналыг авах гэсэн арга хэмээн үргэлж шүүмжлэл дагуулдаг байсан оюутны тэтгэлгийг “Мэргэжлийн” гэх тодотголтой Ж.Эрдэнбатын Засгийн газар зогсоохоор болоод байгаа гэсэн сайхан мэдээ дуулдсан.
 
Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болох нь. Төсөв хүндрэлтэй байхад оюутнуудын дэмий сэлгүүцэх зардал, шоудах мөнгийг төр хариуцах албагүй гэх хүн олон байна.
 
Ингэж хэлүүлэх болсон шалтгаан нь оюутны тэтгэлэг дансанд нь орсон өдөр баар цэнгээний газар хөл тавих зайгүй оюутнуудаар дүүрдэгтэй шууд холбоотой. Мэдээж бүх оюутан тэтгэлгээрээ шоуддаг гэсэн үг биш. Тэтгэлгээ цуглуулаад төлбөртөө нэмэрлэдэг, хичээлийн хэрэглэлээ авдаг оюутан олон бий.
 
Гэхдээ нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр гэдэг шиг зарим нэг ухамсар муутай “оюунтан”-гуудаас болж үндэсний тэтгэлэг хараар будагдаж ирсэн. “Бүр боловсролын салбар энэ байдлаар цааш явбал Монгол орныг хөгжүүлэх бус, харин харанхуй ангал руу татаж унагах нь байна. Төр нь хүүхэд, залууст эрдэм сургах бус, харин тэтгэлэг гэх бэлэн хоолыг тараадаг халамжийн газар болж хувирлаа. Одоо үүнийг дагаад монгол залуус бэлэн хоол хүлээн хэвтэх мал амьтны уураг тархитай хүн сүрэг болон хувирч байна. Ийм хүмүүс манай ирээдүй болно гэж үү” хэмээн халаглаж байсан цаг саяхан.
 
Тэгвэл одоо энэхүү “халамжийг” хүссэн ч, эс хүссэн ч төр нь өгөх чадалгүй болж данс нь улайчихсан. Уг нь оюутнууд тэтгэлэг авахгүй, автобусанд ч мөнгөө төлөөд яваад, сураад болж л байсан. Одоо ч болох л учиртай. Нэгэнт тэтгэлэг болоод автобусны хөнгөлөлтийг ийнхүү зогсоож, хасч байгаа юм чинь оюутнуудыг орлоготой болгох, цагийн ажил гаргах, нийтийн үйл хэрэгт зүтгүүлэх хэрэгтэй байна.
 
Өөрөөр хэлбэл, үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Орлоготой оюутан” хөтөлбөриийн хүрээнд суралцахын хажуугаар ажил хөдөлмөр эрхэлж, сургалтандаа дэм болох боломжтой гэдгийг амлаж байсан шүү дээ. Тиймээс суралцахын хажуугаар хийж болох хамгийн тохиромжтой ажлын байр, цагийн ажлыг бүр бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй байна.
 
Учир нь оюутан залуус сурч байх хугацаандаа давхар ажил хийх сонирхол ихтэй байдаг. Гэтэл хичээлийн цаг минутад нь таарсан цагийн ажил Монголын нөхцөлд тэр бүр олдоод байдаггүй.
 
Энэ нь аж ахуйн нэгжүүд үндсэн ажилтан авч их мөнгө зарцуулахгүй цагийн ажлын системд шилжиж оюутан залуусыг ажлын байраар хангаж сураагүй, хэвшээгүйн хар гай. Тиймээс бодлогоор цагийн ажлын орчин нөхцлийг бий болгоод өгчихвөл оюутан залуус маань хийх ажилгүй байна гээд биеийн амрыг хараад, угжуулаад суухгүй л байлгүй. Түүнээс амьдралын хичээлд суралцаж байх үед нь буюу оюутан байхаас нь угжны хурга шиг тэжээгээд байвал юу сурах вэ. Угаасаа оюутан байхдаа л ургац хураалт, намрын ажил, аль л хөгжил өрнөж буй газарт очиж ажиллан, ажлын амтыг мэдэрч, анхны хайртай учирдаг гээд л ах эгч нар ярьдаг байсан шүү дээ.
 
Тиймээс ч одоогийн оюутнуудыг тэжээгээд байлгүй ургац хураалтад явуулсан ч болж байна. Хоосон дипломын гол, хий дэмий сэлгүүцсэн “дипломтой зөөгч” нарыг бэлтгэхийн оронд ажлын арга ухаанд сургаж, хөдөлмөрийн амтыг мэдрүүлэх ажлыг л хийлгэмээр байгаа юм. Тиймээс үүнийг л хамгийн ихээр “цэцэглүүлээд” өгөөч дарга нараа.


Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jirgeech 2016-09-13 02:29:31
    dund surguulias hudulmduriin humuujil eheldeg. manai zaluuchuud sain. tsagiin ajil ni oroin tsagaar oldono.noirgui.
  • өк а 2016-09-01 05:47:30
    зөвөө ОДоо яамныханы хангамжийг багасага. их суургуулийн захирал гэж сайхан дагз байсаар байна:
  • Гана 2016-09-01 05:00:51
    1990 оноос өмнө Монголд 8 их дээд сургууль,20 орчим техникумд1 6000 оюутан байсан.Одоо 130 гаруй сургуульд 165000 залуус сурсан нэртэй цаг нөхцөөж байна.
  • zochin 2016-09-01 02:39:24
    Yag unen.
  • Зөв 2016-09-01 00:37:12
    Энхийн цагт хөлс их гарвал дайны цагт цус бага гарна гэдэг шиг бага залуу цагаасаа өлсөж үзэх хэрэгтэй, тэгж байж толгой ажиллаж хүн болно