Үйлдвэрчний эвлэлүүд Засгийн газрын шийдвэрийг дахин эсэргүүцэв

Засгийн газраас долоо хоногийн өмнө УИХ-д хуулийн төсөл өргөн барьж, албан татвар шимтгэлийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгаа. Тэгвэл өнөөдөр МҮЭ-ийн холбооны байранд өнөөдөр эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын ажилтнууд эсэргүүцлээ илэрхийлж мэдэгдэл хийв.

Тухайлбал, хувь хүний орлогын албан татварыг 2,5 сая төгрөгөөс дээш бол 25 хувь болгох асуудлыг Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл оруулж байгаа. Үүнийг дээрх салбарынхан эсэргүүцэж, “Уул уурхайн салбарт хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд газрын дор өөрсдийнхөө амь насаар дэнчин тавьж ажиллаж байгаа ажилтнуудын цалинг хасах нь буруу” хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. 

Мөн МҮЭХ-ноос татвар шимтгэл нэмэхийг эсэргүүцэж, УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүллээ. 

 

 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hi 2016-08-31 23:04:13
    МҮЭ-н байгууллага ард түмний эрх ашгийн төлөө байгууллага гэдгээ үзүүлэх цаг болоод байгаа шүү Амгаланбаатараа
  • ннн 2016-08-31 09:21:49
    Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн эрх ашгийн төлөө явж байгаа та нартаа амжилт хүсье. Тууштай тэмцээрэй, дэмжиж байна.
  • Зочин 2016-08-31 09:09:11
    Байшингийн дээвэр дээрх лоозон шигээ хоосон дүр эсгэгчид та нарын эсэргүүцэл ч дээ
  • зочин 2016-08-31 09:05:52
    үйлдвэрчний эвлэл гэсэн нэрээр шантааж хийхээ болиоч. хэнд ч ард түмний нэрийг барих эрх байхгүй.