Сурагчдын ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах хэрэгтэй юу
Нийслэлийн Засаг дарга С.Батболд өөрийн фэйсбүүк хуудаснаа “ЕБС-ийн сурагчдын ухаалаг утасны хэрэглээг сургуулийн орчинд, хичээлийн цагаар хязгаарлавал ямар вэ?” гэсэн санал асуулга явуулжээ. Үүнд олон нийт дараах байдлаар байр сууриа илэрхийлсэн байна.

- Сургуулийн дотоод журмын асуудал. Xотоос зоxицуулалт xийx шаардлагагүй асуудал. too small to concern.

- Зөв өө. Хүүхдүүд ФБ-д орж байхдаа ээж аавынхаа томчуудын бичсэн пост мэдээллээс айдаг гэсэн. Хүүхдийн байгууллагын судалгааны дүн л дээ. Талаас илүү нь айдаг гэцгээсэн байсан. Ээж аавууд ч юм бодмоор болсон

- СХД энэ журмыг хэрэгжүүлдэг. Гар утасны хэрэглээнд донтосноос тус дүүргээс Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиник тасагт 2013 онд 38 хүүхэд үзүүлсэнээс 18 нь хэвтэн эмчлүүлсэн, 2014 онд 49 хүүхэд үзүүлж, 36 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн, 2015 онд 63 хүүхэд амбулаториор үйлчлүүлсэн бол 42 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Харин энэ оны нэгдүгээр улиралд 23 хүүхэд тус газар үзүүлж зөвлөгөө мэдээлэл авсаны 18 нь хэвтэн эмчлүүлсэн гэсэн судалгаа гарсан. Ер нь үүнээс болоод бага насны болоод өсвөр насны хүүхдүүдийн нүдний эвэрлэг бүрхэвч гээч нь ихээр гэмтдэг.

- Хичээлийн цагаар ч гэлтгүй хичээлийн бус цагаар хязгаарлах хэрэгтэй.Насны ангилалаар ч юм уу? 16 хүрч байж ухаалаг утас хэрэглэх шаардлага тавьдагч юм уу! Фейсбүүкийг бас хязгаарлах хэрэг байна шүү!

- Болохгүй ч юм алга. Хорихын зэрэгцээ яагаад гэдэг шалтгааныг ойлгуулах ажил давхар явах хэрэгтэй байх аа.

- Smart хэрэглээг нь хичээлийн үеэр, сургуулийн орчинд хязгаарлаж болно.Гэхдээ зөвхөн хязгаарлаад орхихгүй зохистой хэрэглээг сурталчлах нь зүйтэй, харин дуудлага мессеж хүлээн авахыг хориглож болохгүй.

- Зөв шүү. Сургуулийн орчинд сүлжээ унагаах төхөөрөмж суурилуулахад л шийдэх асуудал. Шаардлагатай тохиолдолд нээчихдэг.

- Үүнийг 2-3 жилийн өмнөөс л зарим сургуулиуд хэрэгжүүлээд эхлүүлсэн ажил шүү дээ. Мэдээж хамгийн зөв шийдвэр.

- Нэг загварын тааруухан шиг утас олговол таарна. Утсаа маажаад л өөр зүйл сурах шинжгүй л харагддаг.

- Зассс. Шинэ Монгол сургуулиас эхлээд энийг хэрэгжүүлээд 10-аад жил болж байна. МАНгуунуудад л шинэ санаачлага байх

- Зөв гэж бодож байнаа. Ухаалаг утас хүүхдийн анхаарал болон оюун ухаан хараа зүйн мэдрэлд маш сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хязгаарлах нь зөв зүйтэй гэж иргэний хувьд бодож байна.

- Сонгинохайрхан дүүрэг болон 84 р сургууль сургуулийнхаа орчинд хязгаарладаг юм байна лээ.

- Маш зөв

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-08-31 14:50:39
    БЯ, нийслэлийн боловсролын газар гэж энэ талаар аль эрт шийдвэр гаргаж зохицуулах естой газрууд юу хийгээд байдаг байнаа. Бусад оронд хориглосон
  • zochin 2016-08-31 10:37:01
    hotiin darga ug ni sanaachlagatai yum shig baina. gehdee zailuul ooriinkh ni bolovsroliin tovshin ni enenees iluu yum sanaachlaj medehgui baih shig baina.
  • ДАЫР 2016-08-31 09:18:47
    Хотын дарга минь өөрийнхөө урдах ажлаа хий, яасан завтай амьтан бэ ЧАМААР ХЭЛҮҮЛЭЛТГҮЙ БИД СУР-ЛЬ ДЭЭРЭЭ ЗОХИЦУУЛДАГ ЮМ ШҮҮ хАРИН БГ-ЫН ОТГОНБАГАНЫГАА ОГЦРУУЛ...
  • Hyazgaarlah heregtei 2016-08-31 09:01:58
    Estoi zow shuu hicheelee hiihgui muu surzaaj baij bas porno ene ter uznee bazaanuud hyazgaarlah shaardlagtai shuu !!!
    • сонин санагдчихлаа :) уучлаарай 2017-03-19 20:40:21
      Таны үед бодвол ухаалаг утас нээх байгаагүй л байлгүй. Ганц өгүүлбэр яаж бичсэнээс чинь харахад та ухаалаг утасгүй хичээлээ ч их сайн хийдэг байсан юм байна өө ...
  • Зочин 2016-08-31 09:01:13
    Хотын дарга минь өөрийнхөө урдах ажлаа л хий, яасан завтай амьтан бэ