Таван аймаг мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон машинтай боллоо
Хөдөө аж ахуйн маркетинг төслийн малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймгуудад мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинуудыг гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн,дэд сайд Ж. Сауле болон албаны хүмүүс, машин хүлээн авч буй таван аймгийн төлөөллүүд оролцов.



Хөдөө аж ахуйн маркетинг төслийн үндсэн зорилтын нэг болох Малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн Оролцогч сумдын Хувийн мал эмнэлгийн 40 дэд төсөл, Мал эмнэлэг, үржлийн тасгийн 15 дэд төсөл, Аймгийн мал эмнэлгийн хэлтэс, лабораторийн 8 дэд төсөл, Бүсийн мал эмнэлэг хорио цээр, хяналтын цэгийн 4 дэд төсөлд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн болж “Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ”-г байгуулан ажиллаж байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2016-08-31 10:11:58
    УХААНГҮЙ НОЁНД УРАГШГҮЙ АЛБАТ ГЭДЭГ ХОТООС ВАКЦИН АВААД ӨӨРИЙН АЙМАГ СУМАНДАА Л ХҮРГЭНЭ.ХАРИН ЗАМД НЬ ТААРАЛДАХ ВАКЦИН ХЭРЭГТЭЙ СУМАНД ӨГӨХГҮЙ ШҮҮ ДЭЭ.ТИЙМЭЭС