Энэ жил цэцэрлэгт 32 мянган хүүхэд шинээр элсэнэ
2016-2017 оны хичээлийн шинэ жил маргааш эхэлнэ. Сургууль, цэцэрлэгийн бүртгэл дуусаж, ихэнх сургууль, цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болсон. Энэ жил 31 цэцэрлэг, 22 сургууль шинээр ашиглалтад орно хэмээн төлөвлөжээ. Гэсэн хэдий ч сургууль, цэцэрлэгт шинээр элсэгдчийн тоо нэмэгджээ.

Тухайлбал, өнгөрсөн оны статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын насны 256 мянган хүүхэд байгаа гэсэн тоо гарсан бол энэ жил 288 мянга хүртэл өсчээ. Өнгөрсөн оны статистикаар 201 мянга гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан бол энэ жил 221 мянган хүүхэд хамрагдана.

Эдгээрээс цэцэрлэгт 201 мянга, үлдсэн 20 гаруй мянган хүүхэд хувилбарт сургалт буюу /тусгай болон гэр цэцэрлэгт / хамрагдах боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол гарчээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine