Украины арми Славянск, Краматорскийг хяналтдаа авлаа

Украины зүүн-өмнөд хэсэгт орших Луганск болон Донецкийн мужуудад зэвсэгт мөргөлдөөн сүүлийн гурван сарын турш үргэлжлэн олон зуун хүний аминд хүрээд байгаа билээ. Украины Ерөнхийлөгч П.Порошенко тус улсын зэвсэгт хүчинд салан тусгаарлагчдын эсрэг явуулах ажиллагааг үргэлжлүүлэх тушаал өгсний дараа хэд хэдэн чиглэлд ширүүн тулалдаан өрнөжээ. Украины цэргүүд босогчдын гарт байсан Славянск, улмаар Краматорск хотуудыг хяналтдаа бүрэн авсан байна.

Луганскийн ард улсын үндэсний гварди гэгч байгууллагын удирдлагчид мэдэгдсэнээр, Украины арми ойрын үед ОХУ-тай хил залгаа Кружиловк, Давыдо-Никольск, Пархоменко зэрэг сууринд өдөөн хатгасан тусгай ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа аж. Луганскийн “Заря” сумангийн штабаас мэдээлснээс үзвэл энэ сумангийн дүрэмт хувцас өмссөн Украины цэргүүд дээр дурдсан суурингуудыг миномётоор бөмбөгдөх гэнэ. Ингэснээр Украины тал Луганскийн ард улсын хамгаалагчдыг олон нийтэд муугаар харуулахын сацуу өдөөн хатгалгаа ОХУ-ын явуулга гэж зарлаж тун болзошгүй ажээ.

 Энэ мэдэгдлийн талаар Киев, Москвагаас ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Б.САНСАР
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Лүндэндорж 2014-07-07 02:48:56
    Майданыг шатаавал ардчилагч болдог, нутгаа хамгаалбал алан хядагч болдог сонин хорвоо шүү. Майданы босогчдыг муухай ч харж болохгүй, харин зүүн Украйны иргэдийг их буу, танк, нисдэг тэрэг, цэргийн хүчээр дайрч болдог. Зүүн Украйнд дандаа алан хядагч, сала
  • Эх орноо 2014-07-07 02:27:27
    Порошенкод баяр хүргэе. Эх орноо дээрэмчдээс бүрэн чөлөөлөөрэй.