УИХ-ын гишүүд хэдэн төгрөгийн цалин авах вэ

Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг богино хугацаанд үе шаттай бууруулах шаардлагын улмаас зардал бууруулах арга хэмжээг төрийн албаны бүх түвшинд авч хэрэгжүүлэх, үүний дотор нэн тэргүүнд төрийн удирдах албаны зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тооцсон.  Тухайлбал, улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг  30 хувиар, төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувиар бууруулахаар ярьж байна. Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдгээрийн зөвлөх, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний орлогч, ИТХ-ын дарга нар зэрэг нийт 256 албан тушаалтны цалинг бууруулахад 557.9 сая төгрөгийн зардал буурна гэсэн тооцоог гаргаад байна.

 

 

Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын нэг сарын цалин хөлс нь 

5-10 сая төгрөг бол 30 хувь

10-30 сая төгрөг бол 50 хувь

30 сая  төгрөгнөөс дээш бол 60 хувь бууруулах шийдвэрийг Засгийн газар гаргаад буй юм.
 

П.ГОО
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-09-01 09:23:49
    7 sayig nasaaraa tsugluulaad ch olohgui ger bul olon bn shudee.
  • Зөв үү? 2016-09-01 07:42:42
    10 сая төгрөгний цалинтай хүн 30 хувиа хасуулаад 7 сая болно. Гэхэд 11 сая төгрөгний цалинтай хүн 50 хувиа хасуулаад 6.5 сая болно. Энэ шударга явдал мөн үү?
  • зочин 2016-08-31 10:19:47
    Улсын мөнгөний авдар хоосорсон байхад танаж болох зардлыг сайн тана. 2017 оноос их өрийг төлж эхэлнэ. Грекийн хойноос явахгүй л гэж бодож бол тана.
  • fghfdh 2016-08-31 08:23:23
    Орлогч сайд нарын цалин хаашаа орчихвоо
  • Бодол 2016-08-31 07:57:27
    Цалинг нь орхио, гишүүн болгонд жил болгон өгдөг 1 тэрбумыг төгрөгийг нь болиулчихвал 76 тэрбумыг хэмнэх бус уу?
  • зочин 2016-08-31 07:10:29
    Зайлуулдаа 2,0 гаруйхан тэрбум ₮ хэмнэх юм байна, аймаг, нийсдэлийн ИТХ, ЗД, орлогч нарын цалин бага шүүдээ