Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг яаралтай өргөн барьж, батлуулна гэв
 УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын хэрэгжих хугацааг  хойшлуулсан.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ш.Ранднаасэд, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг сунгасан. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг дагаж гарч байгаа таван хуулийг өнгөрсөн парламтентаар баталсан гэж үзсэн ч хүчин төгөлдөр болоогүй байсан. Хүчин төгөлдөр болгоогүй тул хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хуулийн байгууллагууд хангаагүй байгаа юм. Ийм учраас энэ байгууллагуудын санал Засгийн газраа өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд заасны дагуу  хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан. Дээрх таван хуулийг буцаасантай холбоотой нийгэмд “ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас татгалзаж байгаа юм байна” гэсэн буруу ойлголт төрүүлээд байна. Энэ хуулийг хэрэгжүүлэхээс татгалзаагүй.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль ёсчлогдоогүйгээс болоод буцсан. Өглөөнөө хойш иргэний нийгмийн байгууллагууд хуулийн төсөл буцсантай холбогдуулж тодорхой мэдээлэл авахыг хүссэн.  Эрүүгийн хууль,  Зөрчлийн хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулснаар одоо мөрдөгдөж байгаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэх асуудал урган гарч байна.  Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэхээр болсон ч хуулийн үйлчлэл нь хойшлогдсон учир одоо мөрдөж байгаа хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж эхэлсэн байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Өчигдөр УИХ-аас таван хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах тогтоол баталсан. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжилт хойшилсонтой холбогдуулж  буцаагдсан таван хуулийн нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байсан. 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан. Энэ хууль 12 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа. Хэрэгжих явцад хуулийг сайжруулах шаардлага гарсан тул Ерөнхийлөгч санаачилж УИХ-д өргөн бариад, хэлэлцээд үндсэндээ батлаад явж байсан юм. Харамсалтай нь хууль санаачлагч руу буцахаар болсон тул Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болон хууль санаачлагчийн төлөөлөлтэй уулзсан. 2010-2016 оны байдлаар 5100 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж гэмтэл бэртэл авсан байдаг. Мөн энэ хугацаанд 95 хүн нас барсан байдаг юм байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 178-аар буюу 30 орчим хувиар нэмэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж байна. Иймд хүчирхийллийг зохицуулдаг сул зохицуулалтыг чангатгах шаардлага байна. Хууль санаачлагч нь Засгийн газар байхаар Ерөнхийлөгчийн тамгын газрынхантай санал солилцоод байж байна. Өнөөдөр Засгийн газрын хурлаар энэ хуулийг хэрхэн яаралтай батлуулах талаар танилцуулга хийнэ. Ингээд үүрэг чиглэл гарах юм бол ойрын үед УИХ-д өргөн барьж, батлуулах тал дээр анхаарна. Энэ хуулийг бусад хуулиудтай хамт ирэх оны долдугаар сарын 1-ийг хүртэл хойшлуулахгүй.
 
П.ГОО
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-31 08:48:50
    ХЭК гэж нэрнээс цаашгүй
  • ойн савдаг 2016-08-31 08:01:17
    Батлуулна гэждээ наадах чинь баталчихсан хууль шүүдээ. Та нар нэг хууль баталсан гэсэн нэртэй болох гэсэн юмуу.
  • зочин 2016-08-31 07:46:26
    Та нарын засаж сайжруулна гэж юу байсан. Тэгж чадах ч үгүй. Харин түүнийг хурдан баталцгаа. Ер нь чиний хууль зүйн сайд хийнэ гэдэг ч бас юу чвэ дээ.
    • зочин 2016-08-31 07:59:26
      засаж сайжруулах асуудал байдаг юм байна лээ шүү. Сонгуулийн хууль шиг юм болж магадгүй учраас мэргэжлийн хуульчдын саналыг аваад улам сайн болгох хэрэгтэй
  • Зочин 2016-08-31 07:13:05
    Дороо ухнатана гэдэг чинь энэ байхдаа