Өдөрт 300-500 жолоочийн үнэмлэхийг хэвлэж байна
Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв өдөрт 600-800 гаруй хүнд үйлчилж, 300-500 жолоочийн үнэмлэхийг хэвлэж байна. Одоогоор 4, 5, 6 дугаар сард үнэмлэх шинээр болон нөхөн авах, солих захиалга өгсөн иргэдийн жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгожээ. Цаашид жолооны үнэмлэхийг захиалга өгсөн цаг хугацааны дарааллаар нь хэвлэх юм байна. 
 
Энэ оны жолоочийн үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгслийг худалдан авах нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан бөгөөд энэ үйл ажиллагаа удааширснаас үүдэж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэвлэлт бүрэн зогсоод байсан юм.  Ингэснээр 40 гаруй мянган иргэний жолооны үнэмлэхийн захиалга хүлээгджээ. 
 
Одоогоор хэвлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд жолоочийн үнэмлэхтэй холбоотой мэдээллийг Лицензийн төвийн 7000 6996 дугаарын утсаар лавлаж болно.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.