Амьдрал энгийн байх тусмаа аз жаргалаар дүүрэн байдаг...

Э.Эрдэнэжаргал: Залуу хосод аяга халбаганаас эхлээд юу эс мундах вэ.



Монголын мянга мянган залуу гэр бүлийн төлөөлөл болсон аз жаргалтай энэ гэр бүлийн өрхийн тэргүүнийг Э.Эрдэнэжаргал гэдэг. Тэрбээр бусдын л адил эгэл жирийн гэр бүлд өсөж, сурагч нас, оюутан үеийн аз жаргалаар жигүүрлэж явсан бол эдүгээ нэгэн уул уурхайн компанид ажиллаж, сайн сайхан амьдралын төлөө тэмүүлж яваа залуусын нэг. Эхнэр хүүгийн хамтаар аз жаргалтай амьдарч байна.


 
Э.Эрдэнэжаргалынх 2 ой дөхөж яваа хөөрхөн хүүтэй. Эхнэр Б.Баярмаа нь хүүгээ хараад  ажилдаа хараахан орох болоогүй. Нэг ёсондоо гэр бүлийн санхүүгийн бүхий л хэрэгцээг Э.Эрдэнэжаргал хариуцдаг.
 
Тэднийх саяхан шинэ байранд нүүн орсон. Залуу хосод аяга халбаганаас эхлээд юу эс мундах вэ. Хоёул хамтдаа боломжоороо гэрээ сайхан тохижуулаад авсан. Тэд ойрмогхоноос шинэ гэртээ аав ээж найз нөхдөө урьж бяцхан цайллага хийхээр ярилцаж байгаа тул зурагтаа шинэчлэх төлөвлөгөө ч  бий.

 

Одоохондоо шууд тоолоод өгөх мөнгөгүй байгаа тул банкнаас цалингийн зээл авах юм уу эсвэл лизингд хамрагдахаар ярилцаж, интернэтээр судалгаа хийв.


Хамт ажилладаг найз нь Зэс кредит картыг түүнд санал болгосныг санан  www.zescard.com хаяг руу хандав. Зээл авахын тулд заавал байгууллагаасаа цалингийн хуулга, ажлын байрны тодорхойлолт авч банкин дээр очилгүйгээр Зэс кредит картыг захиалаад авчих боломжтой нь түүнд таалагдав. Мөн картнаасаа авсан зээлээ 45 хоногийн дотор эргүүлээд хийчихвэл банк нэг ч төгрөгийн хүү авахгүй нь ч таалагдав. Яг л дараа төлбөрт дугаар шиг.  Ийм ч учраас зохих зааврын дагуу өөрийн мэдээллээ бөглөж, захиалгаа өглөө. 

Хэд хоногийн дараа түүн рүү банкнаас утасдаж Зэс кредит картаа авахыг сануулав. Э.Эрдэнэжаргал гэрийнхээ тохижилтонд жаахан өөрчлөлт хийж, шинэ зурагтаа хоймортоо залан  хуучин зурагтаа унтлагын өрөөндөө байрлуулав.


 
Тэднийх тун удахгүй шинэ байрны найраа хийж, зочдоо хүлээн авахад бэлэн болжээ.

Үнэхээр ч хүний амьдрал энгийн байх тусмаа аз жаргалаар дүүрэн байх юм даа... Э.Эрдэнэжаргалын гэр бүлдээ аз жаргал хүсье.
 

Бусдад түгээх
  • gplus