Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллана
Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан хурдан морь уралдаанч хүүхдийн хамгаалал, даатгалын асуудлаар өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газраас Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгагчдын холбоо, Монголын морин спорт уяачдын холбоотой хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.

Үүгээрээ хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гэнэтийн ослын бүтээгдэхүүний үйлчилгээг сайжруулах, хурдан морь уралдаанч хүүхдийн эрх ашгийг хамгаалах. Түүнтэй холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал, санаачилга гаргаж олон нийтэд танилцуулах шийдвэр гаргагчдад нөлөөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахаар болжээ. Мөн даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд даатгагч байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлэх боломжтой болох юм.

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгагчдын холбоотой Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний газрын байранд 14.00 цагт, Морин спорт уяачдын холбоотой Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа 16.00 цагт тус тус болно.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.