“Чингис Хаан кап-2016” тэмцээн болно

Манай улсад сагсан бөмбөгийн "Чингис Хаан кап-2016" тэмцээн хоёр дахь удаагаа есдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд болох гэж байна. Өнгөрсөн жил анх удаагаа явагдсан тус тэмцээнд манай улсын Үндэсний шигшээ баг түрүүлж, Хойд Солонгосын шигшээ баг удаалж байсан юм. Харин энэ жил тус тэмцээн улам хүрээгээ тэлж, Өмнөд Солонгосын мэргэжлийн лигийн “KBL” баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцох болсноос гадна Хойд Солонгос улсын үндэсний шигшээ баг, ОХУ-ын Буриад улсын шигшээ, Хөх хотын их сургуулийн баг оролцоно. Харин манай улсаас Үндэсний нэг болон хоёрдугаар шигшээ, Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Залуучуудын шигшээ баг болон залуучуудын 2-р шигшээ энэ тэмцээнд өрсөлдөхөөр болсон.

Энэ тэмцээний хамгийн том онцлог нь Өмнөд болон Хойд Солонгос улсын сагсан бөмбөгийн багууд нэг тэмцээнд тоглохоор болж байгаа нь түүхэн үйл явдал юм. Иймээс энэ тэмцээний ач холбогдол маш өндөр бөгөөд дөрвөн улсын хүчирхэг багууд оролцохоор болоод байна.

Одоо Бээжинд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа Хойд Солонгосын баг есдүгээр сарын 6-ны 16.00 цагаас Улаанбаатарт газардах юм. Мөн Хойд Солонгосын баг энэ өдрийн 14.00 цагт манай улсад ирнэ.

"Чингис Хаан кап-2016" тэмцээн Спортын төв ордонд есдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд Спортын төв ордонд болно. Тэмцээний тоглолт өдөр бүрийн 17.00 цагаас эхлэх бөгөөд тасалбарын үнэ 5000 төгрөг.

Эх орондоо тивийнхээ хүчирхэг багууд болон өөрсдийн шигшээ багуудынхаа ширүүн өрсөлдөөнийг үзэх сайхан боломжийг “Чингис Хаан Кап-2016” тэмцээн олгож байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-31 08:43:23
    Хойд Солонгосын баг 9 сарын 6-ний 16,00 цагт, мөн Хойд Солонгосын баг энэ өдрийн 14,00 цагт юу бичээд байнаа хоёр Хойд Солонгос болчихлоо