МЧБХ-ны удирдлагууд эсэргүүцлээ илэрхийлсэн хоёр дасгалжуулагчаа хөөлөө
Рио 2016 олимпийн наадмын хамгийн сүүлийн өдрийн дуулиан шуугиан одоо хэр нь дуусаагүй байна. Тодруулбал  олимпийн сүүлийн өдөр явагдсан бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 65 кг-д хүч үзсэн МУГТ Ганзоригийн Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекстаны бөхтэй хүч үзэж харамсалтайгаар цагийн төгсгөлд нэг оноо алдсанаар сүүлчийн оноогоор ялагдал хүлээсэн билээ.  Сүүлийн  дөрөв, таван секундэд хэт хамгаалсан барилдаан хийсэн хэмээн манай бөхийг шүүгч нар торгосон юм. Ингээд манай дасгалжуулагчид цагийн төгсгөлд гаргасан шүүгчийн  шийдвэрийг эрс эсэргүүцэж, дэвжээн дээр хувцасаа тайлан эсэргүүцсэн. Манай бөх ч ялагдлаа хүлээн зөвшөөрөлгүй дэвжээнээс буусан юм.

Харин энэ үед ордонд цугласан олон улсын спорт сонирхогчид шүүгчийг булхайтай шүүлт явуулсан хэмээн буруутгаж, Монголын багш дасгалжуулагч, тамирчиныг дэмжин ордон даяар “Монголиа Монголиа” хэмээн хашгирч байсан.  Ингээд болоогүй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийнхэн  ч шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн манай талд бичиж байсан билээ. АНУ зэрэг хэд хэдэн орны Чөлөөт бөхийн холбоо  ялалт Монголын тамирчных байсан. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо авлига, хээл хахуульд идэгдсэн хэмээн хатуухан мэдэгдэлийг хүртэл хийсэн.

Харин энэ бүхэн өрнөж байхад манай чөлөөт бөхийн холбоо   тамирчин, дасгалжуулагчдынхаа үйлдлийг өмөөрч хамгаалсан ганц ч үг унагаагүй юм. Тэрч бүү хэл медаль авсны дайтай амжилт гаргаад ирсэн тамирчнаа хүлээж ч аваагүй нь олны дургүйцлийг төрүүлээд буй. Гэтэл өчигдөр Г.Мандахнаран, дасгажуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар бусад хүмүүсийн хамт  хэвлэлийн бага хурал зарлаж, МЧБХ тэдний дасгалжуулагч хийх эрхийг хоёр жилээр хасаж, энэ хугацаанд чөлөөт бөхтэй холбоотой  ямар ч үйл ажиллагаанд оруулахгүй байх шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл олимпийн наадмын дэвжээн дээр булхайтай,  буруу шүүлтийг эсэргүүцэж, шавийнхаа шагналыг салхинд хийсгэхгүйн тулд өөрсдийн аргаараа тэмцсэн багш нарыг МЧБХ-ноос хөөж орхижээ.

Үүнийг эсэргүүцэж тэд өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ дасгалжуулагч Б.Баяраа “Узбекийн бөхийн барилдааны дараа Дэлхийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч албан ёсны мэдэгдэл хийсэн. Тэрээр чөлөөт бөхийн хөгжил сайжирч байгаа ч булхайтай шүүлт явагдаж байна. Бид үүний эсрэг тэмцэх болно гэж мэдэгдсэн. Тэгэхээр дэлхийн бүх улс буруу шүүлтийн эсрэг тэмцэхээр болсон гэж ойлгож байгаа. Тухайн үед заал даяараа алга ташин дэмжиж байсан. Мөн Г.Мандахнарангийн барилдааны өмнө Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга О.Баянмөнх “Өрсөлдөгчөө ялахаас гадна шүүгчийг ялсан барилдаан болно” гэж мэдэгдсэн шүү дээ. Миний бие энэ спортод хөл тавиад 26 жил болж байна. Ц.Цогтбаяр багш маань ч олон жил хөдөлмөрлөсөн. Монголын чөлөөт бөхийн холбоо элгээрээ хэвтэж, 22 жилд авдаг байсан дөрвөн медалийг 3 жилдээ дэлхийн 6 медаль авдаг болгосон амжилт бий. Олон жилийн хөдөлмөр бүтээлийг хормын дотор үгүйсгэж, хүний эрхийг хязгаарлаж байгаад маш их харамсч байна. Хэрэв бид уучлалт гуйвал булхайтай шүүлт, бузар явдлын өмнө сөхөрч байгаатай адил байгаа юм” гэлээ.

Мөн Ц.Цогтбаяр дасгалжуулаг Би Б.Баяраа багштайгаа хамт хувцсаа тайлаад, аргаа бараад байж байхад Төмөрбаатар гэдэг манай шүүгч өөдөөс хараад, зураг аваад зогсч байгаа юм. Миний нүцгэн зураг тэрэнд тийм их хэрэгтэй байсан юм. УИХ-ын гишүүн А.Сүхбат гэдэг хүн өчигдөр хурал дээр надад "Чадал чинь хүрвэл миний өмнө ирээд шалдлаадах. Дотоожоо тайл" гэж байна. Ийм л хариуцлагагүйн дунд бид явж байна" хэмээн ярилаа.

Ямартай ч  МЧБХ-ын удирдлагуудыг харалган шийдвэр гаргасан хэмээн олон нийт дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм. Сүүлийн жилүүдэд  уналтад ороод байсан чөлөөт бөх сэргэж байгаа хэдий ч тус холбооны дотоод асуудал үе үе яригддаг болсон. Тухайлбал  холбооны удирдлагууд  эрэгтэй, эмэгтэй  шигшээ багийнханд харилцан адилгүй хандаж,  эрэгтэй шигшээ багийн зарим багш дасгалжуулагч, тамирчныг илт ад үзэж, гадуурхдаг гэх яриа ч  гарч энэ талаар нэр бүхий тамирчид, дасгалжуулагчид  мэдээлэл хийж байсан билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баатаржав 2016-11-20 00:42:59
    Энэ 3 ёс зүйгүй нөхдийг насаар нь бөх барилдах, дасгалжуулагч хийх эрхий нь хасах хэрэгтэй
  • irgen 2016-11-10 05:24:02
    A.Sukhbat arai ch ingen gej bodsongui MCHBX yu ve
  • mongol 2016-09-01 10:21:01
    С.ҮХбат новшийг Өсөхөө дутуу бөлдөгдөж
  • zochin 2016-08-31 23:26:25
    Dasgaljuulag ch nariin orond ter buhiin holbooniihniig huunu shuu.
  • zochin 2016-08-31 21:03:47
    Dasgaljuulag ch naraa demjihgui teneg garuud chin tenegtej bid arga hemjee avlaa barilaa geh gej baigaa yum baihdaa yarshig l baina sh dee.
  • zochin 2016-08-31 16:57:29
    suhbat metiin uhaangui amitnaar duurch helj yarih ni ooriigoo haruulj bn iim l hun dee avgai solihoos oor yu bh blee ene 2 shuugchdiin buruu bgui dee...
  • Монгол 2016-08-31 14:38:59
    Олимп хүртэл худал хуурмагийн үүр уурхай болсон нь харамсалтай. Энэ 2 дасгалжуулагч тамирчинд буруу байхгүй. Чадлыхаа хэрээр шударга бус явдалтай тэмцэж байна ...
  • монгол монголдоо дургүй 2016-08-31 14:34:53
    Тэр мулгуу Сүхбаасны өөдөөс харин тэгж хэлэнгүүт нь дотоожоо тайлаад бөгсөө харуулаад схан унгачихгүй дээ. нэг бол салаавч өгөөд нулимаж орхихгүй.
  • Anu 2016-08-31 14:11:46
    Bugdeeree zailaad bugdiig shineer ehel. Tertei tergui 22 zil olimpoos medali avaagui, baigaa baihgui ni medegdehgui baisan.
  • Баагий 2016-08-31 11:59:37
    Манайхан хэзээч нэгдэж чадахгүй. Ичих хэрэгтэй бол Узбекууд бас өөрсдийхөө төлөө явж чадахгүй МЧБХхон ич
  • zoshin 2016-08-31 11:17:15
    Cvxbat zail banzalaa ooroo omgoo tail gaxai min
  • монгол 2016-08-31 11:15:33
    хичнээн "луйвардуулсан" байсан ч тэгж аашлах нь буруу. аливаа асуудал тодорхой дэгтэй байх ёстой. сэтгэл зүйн тэсвэр муу бн. өөр юу гэхэв дээ
  • zochin 2016-08-31 11:01:32
    Dasgaljuulagchdiin buruu gej yu bnaa,tamichnaa omoorson oor yahiin,heltei ustai humuus baidgiin bol ter shuugchidru ug heleh n yasiin erguu yumnuud
  • үүүүүү 2016-08-31 10:18:08
    манай агуу цагдаа нар танхайн хэрэг үүсгэж прокурор нь дэмжиж шүүхээрр оруулаач
    • Өм 2016-09-01 13:25:43
      Хэрэг болсон газар Монгол биш учраас хэрэг үүсэхгүй хаха
  • монголхуу 2016-08-31 10:04:48
    Энэ хоёр Шударга ёс ,монгол хуний зориг дайчин чанарыг дэлхийд харуулсан гааьяатан.Энэ Долгосурэнгийнхэн,сухбат нар шиг херенге,алдар нэрний телее монголыг худа...
  • zail 2016-08-31 09:31:46
    Ес журамгуй хогийн юмнуудыг зайлуул
  • Иргэн 2016-08-31 09:21:06
    Долчигнуурууд А.Сүхбат юу ч вэ дээ амьдралаа цэгцтэй авч явж чадахгүй байж.
  • zochin 2016-08-31 08:47:07
    end yamar tiim notstoi aldaa gargasan bish demjihiin orond huniig hoogood baihdaa yahav dee denduu haralgan baigaa um bishuu
  • Үзсэн зочин 2016-08-31 06:27:51
    Бүр бандаажаа тайлж өгсөн бол тэр шүүгч нар авах байсан юм. Тайлж шидэх болов уу гэж хараад л байлаа
  • Өөрсдөө ичээч 2016-08-31 05:55:19
    Чөлөөт бөхийн холбооны удирдлага нэртэй энэ хэдэн юм одоо болиочээ. Та нараас бид ичиж байна. Хүн жаахан жудагтай, нэр төртэй амьдармаар юм даа. Ялангуяа Сүхбат...
  • р 2016-08-31 05:43:08
    Муусайэ лалрууд бхгүй юудаа наадуул чин давгаа аварга ийм муусайн хархнуудтай ниилээд хуцаж байх ч гэж
  • ЗОЧИН 2016-08-31 04:15:41
    ШУДРАГА БУС ҮЙЛДЭЛТЭЙ ТЭМЦСЭН НЬ ЗӨВ ШТЭЭ, ОДООГИЙН ЧӨЛӨӨТИЙН УДИРДЛАГУУД АЖЛАА ӨГӨӨД ЗАЙЛААСАЙ.
  • Батаа 2016-08-31 04:08:41
    Шал тэнэг амьтад түмний шившиг
  • ккк 2016-08-31 03:31:16
    А.Сүхбат Баясгаландаа л наад үгээ хэл......
  • concerned 2016-08-31 02:45:26
    sukhbat boliyo, iim teneg uhamsargui yumnuudyg uih-d gargasnaa odoo oilgo, momgol ubdesnii bikh gedeg chini nachny nairaa gee biz de, doligonuur, hunii unergui ...
  • Kazakd dasgaljulagch xeregtei baix 2016-08-31 02:36:25
    Kazak yavoo ta xoeroo, esbel Ovor Mongol ch yumuu, ter n xen xendee amar
  • busgui 2016-08-31 02:25:15
    Биднийг дэлхийг таниулж шудрага үнэний төлөө зогсож, тэмцэж чаддаг гэдгийг харуулсан 2 дасгалжуулагчыг шагнах ёстой байтал юуу вээээ
  • zochin 2016-08-31 01:48:38
    dagwaa chini gadnykhantay niileed mongolynkhoo medaliig luiwardsan yum bish uu? ter tu,murbaatar geed shuugch baina
  • zochin 2016-08-31 01:44:40
    Mandahnaran 3 sek tewchsen bol delhii dorgihgui l baih baij dee. Dasgaljuulagch nart buruu baihgui ee
  • meyugg  2016-08-31 01:41:58
    Эд нар юугаа булаалцаад байдаг юм болоо. Эв түнжингүйгээс л амжилт олоогүй гэдгээ ойлгож л байгаа байгаа даа
  • Зочин 2016-08-31 01:20:53
    Хамгийн гол нь Мандахнаранд цаг болоогүй байхад идэвхгүй байдал үзүүлж зугатаж болохгүй гэдгийг ойлгуулаагүй нь дасгалжуулагчдын буруу, хөөсөн нь зөв
  • Бибид 2016-08-31 01:16:39
    Сүхбат бол угийн долигнуур хүн.Анх АН-аас дэвшинэ барина гэж хуцаад байсан дараа нь МАН-ын буянд гишүүн болсон.Анх Баянмөнх аваргар дэмжүүлээд хаясан
  • Сурэн 2016-08-31 01:08:51
    Сухбат бол Цогтбаярын хажууд юу юм бэ? Цогтбаяр чинь бомбоцогийн бох. Сухбат бол ундэстний бох. 7-н тэрбум 3-н саяд ялгаа бгаа биз.
    • Хаха 2016-08-31 01:21:41
      Бөмбөрцөг гэж бичил дээ,анд.жоохон тайван,битгий бухимд
      • Гах 2016-08-31 01:22:44
        Үндэсний бөх шүү дэ
        • рuhsen atsnii 2016-08-31 05:44:23
          Uhsen atsnii chin buh. Bandi
        • Бат-рдэнэ 2016-08-31 05:18:27
          Сүхбат дээр нь ах дүү хоёр юу вэ ухаан дутсан хөгийн буруу шийдвэр гаргасан.Босоод л толгой гудайлгаад л...новш. тамирчин,хоёр дасгалжуулагч нар бол зоригтой ...
          • Эрдэнэ 2016-08-31 05:26:05
            Сумьяабазар нар их муухай харагдаж байсан.харин ч дэмжих байж элдэвээр сүржигнээд л бөөрөлхөж дээрэлхээд байгаа юмуу хаашаа юм.Та нар зайлсан бай даа