Шүүгчид тангараг өргөсөн хуульчид биз дээ

Шүүгчдээс ингэж асуумаар байна. Шүүгчдийн цалинтай холбоотой асуудал хөндөгдмөгц тэд яасан их бухимдана вэ. Бүр хэвлэлийн бага хурал зарлаж, сүрийг үзүүлэх нь тэр. Улс орны эдийн засаг хямралтай энэ цаг үед иргэн бүр бүсээ чангалах ёстойг хамгийн түрүүнд ухамсарлаж, эдийн засаг сэргэтэл цалин хангамжаа төрийн албан хаагчдын цалингийн системд шилжүүлэх тухай санал санаачилгыг шүүгчид гаргасан бол төр, ард түмэн нь баярлаж, сэтгэл зүтгэлийг нь өндрөөр үнэлэх байлаа. Бахархсан зарим нь гэдний араас цалингийнхаа тодорхой хувийг улсын эднйн засгийг сэргээх сан байгуулж, түүнд хандивлах ихаяныг өрнүүлж ч мэднэ. Гэтэл үгүй ажээ.
 
 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж гуай “Шүүгчид нөгөө талаас их үйлтэй хүмүүс. Нэг бол элдвээр хэлүүлнэ. Хүнд хүчир ажилд өдөр шөнөгүй зүтгэнэ. Хангамж хамгаалал муутай. Шүүгчийн цалингаар ямар ч улс орон хохирч байгаагүй, харин шүүгчээс цалин харамласан улс орон шударга ёс, хуулийн ноёрхлоо өөр зүйлд алдсаар байдаг. Харамч хүн хоёр дахин төлдөг гэдэг муухай үг бий. Тэр л болох нь” хэмээн сэтгүүлчтэй ярилцах үеэрээ онцолж, бас тунирхаад авчээ.
 
Түүний хэлсэнчлэн шүүгчийн цалинг эдийн засгийн утгаар нь дэлхий харахаа болиод удаж байгаа нь үнэн.
Улсын эдийн засгийн чадавхи шүүгчдийг байтугай хүүхдийнхээ 20 мянга, тэтгэвэр, тэтгэмжийнхээ асуудлыг шийдэж чадахгүй нөхцөл үүсэхэд тун ойрхон байгаа учраас бүү бухимд гээд байгаа хэрэг.
 
Нөгөөтэйгүүр, шүүгч хүн эмч, хуульч, прокурор, хилчдийн нэгэн адил тангараг өргөдөг. Ажил үүргийн хуваарийн тухайд өөр өөрийн онцлог бүхий мэргэжил хийгээд салбарууд. Шүүгчдийн хувьд Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг цорын ганц эрх мэдэл бүхий албан тушаалтан.
 
Гэхдээ тэд цагдаа нар шиг хэргийн халуун мөрөөр дээр орж, эмч нар шиг минут тутамд хүний алтан амийг аварч үлдэхийн төлөө эцсийн хүчээ шавхдаггүй бас хилчид шиг цас шуурч, мөндөр шаагиж, нар эгц дээрээс төөнөж байсан ч дархан хилээ манасаар байдаггүй. Тэд бүгд амьдрал үүрдэг. Дийлэнх нь 1-2 оюутны сургалтын төлбөр төлөхийн зэрэгцээ орон сууцны зээлтэй. Авдаг цалин нь ажилласан жилээсээ хамаараад 650-800 мянга. Үйлчилгээний байгууллагын ажилчид, асрагч нарын тухайд тоолдог хэд нь бүр бага бөгөөд 350-500 мянган төгрөг байх жишээний.
 
Эдний дэргэд шүүгчдийн цалин толгой эргэм өндөр тоо. Гэтэл тэр нь амьдралд нь арай ядан хүрэлцдэг гэх. Цалин өндөр байхын хэрээр хэрэглээ тансаг байх гээд байдаг гэм байдаг л юм. Хүний эрхийн асуудал учраас шүүгчийг эмч, багш нартай нэг төвшинд амьдарч сур гэж хэлчихвэл нэг их буруудахгүй л байх. Гэсэн хэдий ч сануулахад гэмгүй. Гурван жилийн өмнө шүүгчид бидний ижил цалин хангамж дор амьдарч болоод л байсан. Харин тэр үед Монгол Улсад шударга ёсыг тогтоож болохгүй байсан юм байх.
Монгол Улс авлигаас ангижрахад шүүгчдийн цалинг дэлхийн хэмжээнд очих ёстойг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж доктор үгийн далимд Монголын төрд сануулж амжсан. Бүр шүүгчдийн 98 хувь нь ямар нэг байдлаар тодруулбал, 80 хувь орон сууцны зээлтэй хэмээн гомдоллов. Шүүгчид өндөр цалинтайн хэрээр их хэмжээний зээл авсан байдаг нь дамжиггүй. Түүнээс төрийн албан хаагчид шиг 35-80 саяын өртөг бүхий орон сууцны зээл авчихаад түүнийгээ төлөх гэж арга үйлээ бардаггүй биз.
 
Тэгээд ч Монголд эдүгээ орон сууцны болоод автомашины, цалингийн, тэтгэврийн зээлгүй иргэн тун ховор. Бараг л 70 хувь нь зээлээс зээлийн хооронд амьдарч буй. Статистик мэдээнээс харахад, зээлд хамрагдаагүй үлдсэн 30 хувийн 25 нь зээлийн шаардлага хангахгүй ажилгүй нөхдүүд, үлдсэн тав нь зээл авах шаардлагагүй болтлоо баяжсан төрөөс төрсөн тэрбумтнууд эзэлдэг аж.
 
Нөгөөтэйгүүр, Монголын төр цаашлаад хууль боловсруулагчид “Шүүгчийн эрх зүйн байддын тухай” хуулийн төслийг боловсруулахдаа “бусдаас эдийн засгийн хувьд хараат бус байх, амьдралд нь хүрэлцээтэй, баталгаатай гэсэн заалтыг дэлхийн жишигт нийцүүлэхийг оролдож оруулж өгсөн хэдий ч өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүссэн тохиолдолд эдийн засаг хямарвал, улс мөнгөгүй болбол” гэх эрсдлийг давхар суулгаж өгснийг эргээд харахад буруудах зүйлгүй мэт санагдах юм. Социалист үзэл баримтлалыг дэлхийн улс орнууд шаардлагатай үедээ төрийнхөө бодлогод тусгасан л байдаг юм билээ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй юм шүү дээ.

Монголын мэдээ
Ч.Чулуун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-09-04 06:59:58
    bagsh emch tsagdaa nar haluun tseg deer noir hoolgui ajilladag shuugch nariin tsaling hasaj edentei adil bolgoh heregtei zuv shiidber demjiij bna .
  • tsaling ni buulgax ni zuv 2016-09-02 04:50:17
    BUUN AVILGACHID SAYA SAYAAR NI AVCH BNA ULSIIN DEED SHUUX BUR NEMERGUI XUULIIG GUIVUULAAD BJ BDAG ARAI DENDENEE ERX MEDELTNII TALD UILCHILDEG мӨНХТУЯА ГЭЖ ШҮҮГ...
  • çî÷èí 2016-09-01 02:59:18
    ø¿¿ã÷ íàð ÷ òàòâàð òºëºã÷ á¿ð õàìãèéí ñàéí òàòâàð òºëºã÷.
  • çî÷èí 2016-09-01 02:53:05
    ýíý áè÷ýýä áàéãàà õ¿ì¿¿ñ ººðñäèé㺺 îðîíä íü òàâèàä ¿çâýë ààí áàñ àðãà ÷ ¿ã¿é þìóó ãýæ á...
  • Зочин  2016-08-31 12:44:28
    Шүүгчдийн цалинг бууруулвал шударга ёсны үнэ цэнэ алдагдана.Шүүгч гэж адилхан хүн шүү.Үр хүүхэдтэй амьдралтай хүмүүс.
  • Гана 2016-08-31 12:24:02
    Шүүгчдийн цалинг бууруулахыг дэмжиж байна. АН-ынхан маань шүүгчдийг эрхлүүлж цалинг нь нэмсний балаг одоо гарч байна даа.Нямдорж гишүүн эсэргүүцээд дийлээгүй шү...
  • ИРГЭН 2016-08-31 10:44:27
    ШҮҮГЧИД ТАНГАРАГА ӨРГӨДӨГ ГЭЖ ҮҮ?
  • зочин 2016-08-31 10:32:08
    хүмүүс даврана гэхэд дэндүү даврах юм даа.Татвар төлөгчдийн мөнгөөр амьдарч байж ямар ч ес зүй байхгүй хэдэн төгрөг авсан чханаж цадахаа больсон шүүгч нарыг бү
  • jiriin irgen 2016-08-31 10:29:50
    shyygch nar tsalimngaa hasah ni geed yin tyryynd hewleliin hyral ene tre geed bysad turiin alba haagch nar zygeer l sonsood syyj baigaa biz dee awliga awna gee...
  • irgen 2016-08-31 07:06:52
    shuugvhid tsalin ondor bol abilga abahgui hasbal abna gej yu yariad baina ta nar chini tsalin abilga hamaagui shudraga ajillana gej tangarag orgoson biz dee
  • ЖИРИЙН ИРГЭН 2016-08-31 06:10:50
    яг үнэндээ шүүгчдийн хөдөлмөр эмч, цагдаа, хилчидтэй төсөөлшгүй хөнгөн алба шүү дээ.Гэхдээ шудрага бусаар нөгөөдүүлээсээ хэд дахин илүү цалин авдаг болсон.Улсад...
    • irgen 2016-08-31 07:09:06
      unen sh dee tsalin nemlee geed shudraga ajillaan uym uu abilga abdag ulsiin mongo idej uusan luibarchidaas yal absan ni haana baina
  • Догол 2016-08-31 05:26:54
    Шүүхийн цалинг 60% бууруулахаар оруулж ирсэн зөв нүдээ олсон шийдвэр бна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх цаг болжээ. Зөндөө хуульчид цалин голохгүй ажиллана шүү...
  • ЗӨВ 2016-08-31 04:44:16
    ЦАЛИНГ нь хасах нь зөв. МӨНГӨ алга. Хууль зөрчмөөр байгаа бол ажлаа өг. Шүүгч болох хүсэлтэй олон залуу гудамжинд байна шүү
  • zochin 2016-08-31 04:18:47
    shuugcheer yah yum nomon deer bgaa huuli togtool unshaad buruu baahan togtool gargadag biuz dee
  • зочин 2016-08-31 04:15:14
    Шүүгчийн ажлыг эр зориг талаас нь дүгнэвэл хулгайчийг барьж байгаа цагдаагийн хэмжээнд хүрэхгүй ажил юм. Биеэ хамгаалж чадахгүй шүүгчээр яах юм бэ:
    • ichmeer 2016-08-31 07:09:55
      unen sh dee tsalin nemlee geed shudraga ajillaan uym uu abilga abdag ulsiin mongo idej uusan luibarchidaas yal absan ni haana baina
  • зочин 2016-08-31 04:11:12
    улс орны эдийн засаг доройтож байхад бүгд л боломжоороо хүчин зүтгэх хэрэгтэй. Шүүгч нарын цалинг тодорхой хэмжээгээр бууруулах нь зөвөө.
  • Х 2016-08-31 03:16:21
    ШҮҮГЧДЭЭС БУСАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАР НЬ ХҮН БИШ ЮМ УУ? ЭМНЭЛГИЙН СУВИАЛАГЧ САРД 300.000-400.000 МЯНГА АВААД САРД 150.000 ЫГ ЦАЛИНГИЙН ЗЭЭЛД ӨГНӨ
  • иргэн 2016-08-31 02:57:25
    заавал зээл авах ёстой юм уу хүн дуурайж нэтэй утас аваагүй, нэг утсаа 6 жил барьж бна. хуучин байраа өөрсдөө зассан, дундаж машинаа 5 жил унаж бна
  • shyyh  2016-08-31 02:28:03
    emch nar muu helyyleed tsalin bagatai baidag ajilaa hiihgui bolbol ard tumen yhne oilgij baina uu ta
  • irgen 2016-08-31 02:21:17
    ene es surtahuun zan hariltsaa gedeg zuiliig zasmaar bga youm, shuugch bid tatvar tologchidiin tatvariin mongoor tsalinjdag gedgee oilgoh l heregtei
  • зочин 2016-08-31 02:08:10
    ТАХ-ын цалин нэг түвшинд байх нь зөв ялангуяа Төрийн жинхэнэ албан хаагчид, шүүгчид ялгаагүй л төрд ажиллаж байгаа, шшүгчдийн цалин хэт өндөр байгаа
  • Зочин 2016-08-31 00:53:49
    Лүндэндорж балайрахаа зогсоо. Цалинг нь хасахаар авилга авна гээд ярих юм. Тэгвэл шорондоо л сууна биз. Бусад ТАХ-тай адил бай. Шүүх хүнд ажил хийсэн юм байхгүй...
    • Зочинд 2016-08-31 23:32:24
      Хүний ярьж байгаа юмыг ойлгохгүй " авилга авна" гэсэн гэж ирээд л бичих юм. Уншиж сураад дараа нь бичээчээ. Наад хорсол занхлд автсан өөрийнхөө сэтгэлийг өөри...
    • ene deer bichsen hun zuv bichsen bn. 2016-08-31 16:47:11
      Avilga avbal schorondoo suuh yostoi