Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлууллаа
УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Эдгээр хуулиудын хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр тусгаад байсан юм.
Хууль зүйн байнгын хорооны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар асуудлуудыг хэлэлцэх үед гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай Хууль зүйн байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин хуулиудыг эцэслэн баталлаа.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2016-08-31 10:48:57
    ХЭРҮҮЛЧ АМЬТАН САЙД БОЛЧИХООР ИНЭЭДТЭЙ ЮМ АА.ТЭГЭЭД ТИЙМ ТОМ ХУУЛИЙГ ЖИЖИГХЭН ЗҮЙЛЭЭР УНАГАЖ БАЙДАГ ХӨГИЙН АМЬТАН ДАА.