Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж, 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд мөн 2016 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тус байнгын хорооны өмнөх хуралдаанаар уг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс завсарлага аваад байсан юм.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2015 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн чуулганы хуралдаанаар батлагдсан. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус хуульд өөрчлөлт оруулсан юм.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор төсвийн орлого ихээхэн нэмэгдсэн. Гэвч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, түүнийг дагаад экспортын биет хэмжээ, уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хүндрэлийг үүсгээд байгааг Сангийн сайд онцлов. Түүхий эдийн үнэ өндөр байсан жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа юм байна.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого ихээхэн хэмжээгээр буурч, төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнд хүрэхээргүй байна. Улмаар дунд хугацаанд өсөх хандлага ажиглагдахгүй, ирэх жилүүдийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтүүд одоогийн төсвийн хүрээний мэдэгдэлд тооцсон хэмжээнээс буурахаар байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгожээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,344.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.1 хувь, төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,741.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -18.2 хувьтай тэнцэхээр байгаа талаар Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Мөн төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах чиглэлээр боловсруулсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 5,666.4 тэрбум төгрөг, 2018 онд 6,177.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 10,021.6 тэрбум төгрөг, 2018 онд 10,299.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2017 онд 4,355.2 тэрбум төгрөг, 2018 онд 4,121.5 тэрбум төгрөг болохоор уг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага санхүүжилтийг бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар тооцож, холбогдох өөрчлөлтийг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ.

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, З.Нарантуяа, Ч.Хүрэлбаатар. Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Н.Амарзаяа, Ш.Раднаасэд нар хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаан даргалагчийн зүгээс өөрчлөлт оруулж буй хуулийн төсөл тус бүрээр санал хураалт явуулсан юм. Ийн санал хураах үеэр гишүүд хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс тодруулга авч, саналаа хэлж байсан.
Ийнхүү хуулийн төсөл тус бүрээр санал хураах явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, өргөн барьсан багц хуулийн төслүүдээс татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхтэй холбоотой хуулийн төслүүдийн өөрчлөлтийг дэмжих шаардлагагүй гэсэн саналын томъёоллоор санал хураалгах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжиж, нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулахаар шийдвэрлэв. Харин татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээс бусад хуулийн төслүүдийн өөрчлөлтүүдийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-31 11:16:02
    Өөрийн байраа түрээслээд амьжиргаагаа авч яваа иргэд төрөөс юу ч гуйгаагүй, төрд ямар чдарамт үзүүлээгүй амиа аргалж яваа улс.
    150.129.140.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-08-31 07:02:56
    Иргэдээсээ авах татвараа нэмэх замаар өрөө төлөх гэж байгаа бол болио. Тэр их өр тавьсан АН, МАН-ынхныг сайн шалга, овшор мөнгийг оруулж ирээд өрөө төл өө
    199.49.15.128
    Мэдэгдсэн Хариулах
  • dfdf 2016-08-31 02:50:47
    НДШ нэмэх бол маш буруу. Хуулийг нь өөрчилж одооноос сайжруулах хэрэгтэй. Хэн нэг нь дураараа авирлаж үрэн таран хийдэг байж огт боохгүй.
    202.170.65.137
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-08-31 02:36:17
    TER barilgachin sangiin saidaa ogtsruulakh kheregtey
    103.229.122.251
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-08-31 01:42:31
    НДШ нэмэх ч арай дэнднээ түрүүчийн татварыг хуримтлал болгож чадалгүй үрчихсэн, оффшоруудаа шалгаж чадахгүй байж ард түмний халаас ухаад байх юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-08-31 01:16:04
    Авдаг жаахан цалин дээр минь Татвар нэмбэл эвгүй л юм болно шүү тэртээ тэргүй бүх торгууль татварууд нэичихээд байна
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2016-08-31 04:16:30
      жилдээ 30,0 сая-с дээш орлоготой иргэд олон байна Жнь: орон сууцаа түрээслүүлж орлого олдог олон байна. Иргэний жилийн орлого гэж ойлгож байна
      202.179.31.119
      Мэдэгдсэн Хариулах
  • Дундаж 2016-08-31 01:10:20
    Зөв татвар нэмбэл ард түмний амьдрал улам доройтно
    202.131.225.147
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2016-08-31 04:14:18
      НДШ нэмэхгүй нь зөв. Лав л миний цалингаас авах тавар нэмэгдэхгүй юм байна лээ. Жилдээ 30.0 сая-с орлоготой иргэд олон байгаа ш дээ цалин л гэж ойлгоод байх юм....
      202.179.31.119
      Мэдэгдсэн Хариулах
  • hi 2016-08-31 01:04:16
    zuv
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-31 00:41:58
    Зөв
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах