О.Баасанхүү: АТГ-ынхан авлигатай тэмцэх нэрээр авлига авдаг нөхдүүд шүү дээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр баталлаа. Таны хувьд хуулийг хэрэгжих хугацааг хойшлуулахад эсрэг байр суурьтай байгаа гишүүний нэг?

-Өмнөх парламент 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийг мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталсан. Эдгээр хуулийн хэрэгжих хугацаа нь 2016 оны 09 дүгээр сарын 1-ээс буюу маргаашнаас хэрэгжиж эхлэх байсан.  Батлагдсан өдрөөс есөн сарын дараа байхаар хуульчлагдсан байсан. Харин УИХ-аар  Эрүүгийн  болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулан 2017 оны 07 сарын 01-ний өдөр болгон өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд , баталчихлаа. Энэ нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.1, 14.2 дахь заалтыг зөрчиж байна. Тодруулбал, УИХ-д өргөн мэдүүлж буй хууль, тогтоолын төсөлд хууль тогтоомжийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болон хууль тогтоомжийн төслийн зорилго, төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг тусгасан үзэл баримтлал байх ёстой. Түүнчлэн тухайн хууль тогтоомжийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг тусгасан байхаар хуульчилсан байдаг.   Гэтэл ганцхан өгүүлбэрийг хүч түрэн батлах гэж байгаа нь улс төрийн зорилгоор, хуульд засвар оруулах гэж байгаа үйлдэл гэж харагдаж байна. Хууль батлагдсанаар бүх заалт нь төгс байна гэсэн үг биш. Ирэх сарын нэгнээс Эрүүгийн хууль хэрэгжсэн бол маш олон давуу талтай байсан. Гэмт хэргийн, зөрчлийн гэж ялгахаас гадна албадлагын арга хэмжээн дээр цоо шинэ өөрчлөлтүүд орсон байсан. Жишээ нь баривчлах гэрийн хорио гээд шинэлэг заалт байсан. Ойролцоогоор 2000 орчим иргэн ял, шийтгэлгүй болох боломжтой байсан.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг энэ хуулийн дагуу ял шийтгэлгүй болох байсан. Гэвч түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд энэ хуулийн хэрэгжих хугацааг хойшлууллаа гэх байрыг суурийг сөрөг хүчний нэг гишүүн илэрхийлж байсан л даа?

-МАХН УИХ-д суудалтай учраас Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс би Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудал дээр шууд болон шууд бус утгаар оролцох эрхтэй. МАХН-аас Ерөнхийлөчид МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэсэн эцсийн шийдвэр гараагүй. Үүнийг намын Их хурлаар шийддэг. Гэхдээ эд нар Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй, хүчтэй өрсөлдөгч болж магадгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн саад тотгор хийж байхын үгүйсгэхгүй. Яагаад гэхээр Н.Энхбаяр даргад эрүүгийн биш хэргүүдийг хэрэг болгоод эрүү үүсгэчихсэн л явж байгаа шүү дээ. 
 
-Төсвийн тодотголд шүүгчийн цалинг бууруулахаар тусгасан. Харин шүүгчид цалинг бууруулахгүй байхыг хүсэж, хэвлэлүүдэд хандсан байна?

-Монгол Улсад 500 гаруй шүүгч байдаг. Эдгээр шүүгчдийн цалинг бууруулахаар Төсвийн тодотголд тусгасан байна. Ний нуугүй хэлэхэд шүүгчдийн цалингийн яг одоогийн хэмжээг зөв гэж харахгүй байна. Гэхдээ нөхцөл байдлыг сонсох ёстой. Тухайлбал, шүүгчид нэмэгдэл авдаггүй, хувирах боломжгүй,  цалин өндөр байх нь авлигаас сэргийлдэг, эдийн засгийн баталгаа гэх мэт асуудал яригддаг. Энэ бүгдийг сонсоход цалин бууруулахгүй байхыг зөвшөөрч болно.  Гэвч шүүгч ч ялгаагүй Төрийн  албан хаагч. Энэ  утгаараа бүгд бүсээ чангалсан энэ үед ухамсартай хүмүүс нь түрүүлж шийдвэр гаргах ёстой.  Жишээ нь миний хувьд УИХ-ын гишүүдийн цалинг 30 хувиар буулгаж байгааг сонсоход хэцүү л байсан. Гэвч Монгол төрд тангараг өргөсөн учраас түрүүлж эрсдэл үүрэхээс татгалзах ёсгүй. Энэ утгаараа шүүгчид тэргүүн эгнээнд цалингаа биш нөхцөлөө сайжруулах асуудлаа ярих хэрэгтэй. Хоёрдугаарт, цалин нэмснээр авлига буурдаг гэж үзвэл үүн шиг худлаа юм байхгүй. Шүүгчдийн цалин амьдралыг тэтгэх мөнгө мөн ч цалингийн хэмжээнээс хамаарч ажлаа хийнэ гэж ярьвал буруу.
Прокурор, цагдаа АТГ гэх мэт хуулийн байгууллагуудын санхүүг бүхэлд нь шинэчлэх ёстой юм байна гэж би харж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл нүсэр орон тоогоор ажиллаж байгаа нь буруу. Тэтгэвэртээ гарах ёстой хүмүүс нь тэтгэвэртээ гарахгүй байна. Гавъяатай хүмүүс гавъяагаа эдлэхгүй байгаад гайхаж байна. Орон тоог цөөрүүлэх хэрэгтэй. АТГ татан буулгах хэрэгтэй.

-Яагаад?

-Яагаад гэвэл АТГ өнөөдөр 40 ширхэг хавтаст хэрэг л шалгадаг байгууллага. Намайг ингэж хэлсэн гээд 41 дэх хавтаст хэргийг нээх байх л даа. Эд нар чинь их зовлонтой. Авлигатай тэмцэх нэрээр авлига авдаг нөхдүүд шүү дээ. Бүгд л мэдэж байгаа. Би баталдаггүй , нотолдоггүй учраас хэн нь гэж хэлэхэд төвөгтэй. Нөгөө 49 оффшорчдоос нэгийг нь ч шалгадаггүй боловч  АТГ нүсэр орон тоотой, нүсэр байртай байгууллага байсаар л байна. АТГ-ынхан шүүгчдээсээ илүү цалин авдаг байх шүү. ЦЕГ дотор Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгаад болоод л байсан. Монголын төр АТГ-тай болоод авлигагүй болчихсон уу?  Үгүй шүү дээ. Иймэрхүү хийрхсэн системээсээ татгалзаад гурван сая хүнд таарсан цомхон чадварлаг, үр дүнтэй тогтолцоо руугаа явах хэрэгтэй. Шүүгчдийн цалин нэмье гэвэл бид хаанаас хэмнэлт хийж болох болох вэ гэдгээ олох хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл бид мөнгөгүй. Тиймээс мөнгийг хаанаас олж болох вэ гэдгээ тогтоох хэрэгтэй. ШЕЗ хэмнэлт хийгээд АТГ-ын төсвийг тэгэлчих хэрэгтэй. Харин тэр төсвийг  нь ЦЕГ-т тусгай тасаг гаргаад тэнд өгчих хэрэгтэй.
Бүгдийг нь ижил арга, зорилгоор тэжээнэ гээд явбал хэцүү. Тахарын алба хэрэгтэй гээд л байгуулсан. Одоо татан буугдчихлаа. Би дахин хэлье.  АТГ-ынхан өөрсдөө авлига авдаг хүмүүс. Үүний төлөө уучлалт гуй гэвэл  надад нотлох эрхийг нь өг. Тэгвэл би ганц хоёр хүнээр нотлоод өгье.  Надад тийм эрх нь байхгүй учраас Монголын ард түмнийхээ хэлж байгаа үг, саруул ухаанд итгэж байна. УИХ-ын дарга саяхан “Буруу зөрүү гадна дотны хүмүүсийн барьж хорьсноос болоод гадны хөрөнгө оруулалт хаагдсан” гэсэн. Хэн барьж, хорьсон юм бэ? Энэ үйл явц нь “Эдийн засагт гай тарьсан байна” гэж УИХ дарга дүгнэлт хийчихээд байна. Бид эдийн засгийг эрүүлжүүлье гэвэл иргэдээ мөрдөдгүй тагнадаггүй, гүтгэдэггүй болох хэрэгтэй. Ийм болохын тулд шударгаар ажилладаг хүмүүсээ гаргаж ирэх ёстой. Тэгэхийн тулд бүтэц зохион байгуулалтаа шинээр гаргаж ирэх ёстой. Үнэхээр орчин үетэйгээ хөл нийлүүлье, гэвэл мөрдөх албаа байгуулчих хэрэгтэй. Мөрдөх албаны хуулиа батлаад мөрддөг нь тусдаа хянадаг нь тусдаа болох ёстой. Шүүгчийн цалин нэмэх үү гэдэг асуултад ганцхан үгээр хариулахад “Хэмнэлтээ хийж чадвал нэмнэ ээ, үгүй бол төрд одоогоор мөнгө алга” гэж хэлье.

-Таныг МАХН-ын даргад өрсөлдөх гэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар?

-МАХН дарга болох гээд гүйгээд байгаа юм байхгүй. Аль нэг намын дарга болохын тулд намынхаа гишүүдийг санхүүжүүлэх мөнгөтэй байх ёстой. Надад тийм мөнгө байхгүй. Нэр бүхий хүмүүс  дэмжээд явбал шинэчлэлийн төлөө явахад нээлттэй.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • odsvren atg tatan buulga baasan hvvg bid 2016-10-14 13:19:44
    mongoL CHUUDA DARGAA demj
  • zochin 2016-09-03 01:46:20
    shuugchdiin tsaling nemj yahiin? ted chini jinkhene huuliin daguu shudarga shiidver gargah yostoi baital huuliin esreg shiidver gargadag sh dee.ulaan tsaim shuu...
  • норов 2016-09-01 05:57:15
    Авлигатай тэмцэх нэрээр авлига авдаг нөхдүүд шүү дээ. Бүгд л мэдэж байгаа.гэж хэлсэн нь та өөрөө ч өгөөд амжсаж бололтой. Нэртэй нь хэдээд л илчлэх биш үү.
  • Г.Батнасан 2016-09-01 04:41:32
    Эрх баригчид чамд нотлох эрх өгөхийн оронд чиний хэлсэнээр АТГ чамд 41 дэх хавтас нээх болно. АТГ-т ирэх 4 жил чамтай ноцолдох хэрэг гарч дээ.
  • Иргэн 2016-09-01 01:05:04
    Энэ монгол улс албан тушаал, шунал хоерт бур идэгдэж дуусажээ. Эрх мэдэл хаана байна тэр л монгол улсын хууль, хуний эрхийг дураараа зорчиж байдаг болж. Чи шуу
  • иргэн 2016-08-31 14:00:10
    Зөв хэлжээ. Ийм хэрэггүй байгууллагуудыг татан буулгах хэрэгтэй
  • иргэн 2016-08-31 10:13:01
    АТГ байгуулагдсанаас хойш авлигын индексээрээ МОнгол Улс ямар амжилтанд хүрээд байна гэдэг байна.Хэдэн авлигын хэргийг шийдвэрлэж хэдэн авлигачныг ял авахуулав
  • тогос 2016-08-31 07:32:59
    ҮНЭНИЙГ ХЭЛЖЭЭ ДЭМЖИЖ БАЙНА
  • Иргэн 2016-08-31 07:14:11
    Баасанхүү гишүүн үнэнийг хэлжээ. АТГ овшоруудыг шалгасан билүү. С. Баярыг зүгээр гэсэн биз дэ Н. Энхбаярыг л 7 жил шалгаад дуусдаггүй ээ. Тэгэхээр шудрага гэхүү...
  • Bob 2016-08-31 06:53:55
    Unen, ATG, TEG buh tomilgoog hiij bn
  • хотын иргэн 2016-08-31 06:16:03
    зөв дэмжиж байна.
  • ЗОчин 2016-08-31 05:36:09
    Шүүхийн ЕЗ-ийг татан буулгаж ХЗДХЯам-д нэгтгэх хэрэгтэй. Хуучин болоод л бсан бүтэц шүү дээ. Шүүгч гэдэг хаан юм уу? заан юм уу? тийм юм бхгүй шүү. ТАХаагч
  • Zochin 2016-08-31 04:37:13
    Yrisan bugdtei n sanal neg bna. Yag l zev bodoj, setgej bna daa.Sain baina.
  • зочин 2016-08-31 04:30:42
    Тэр ШЕЗ гэж юу хийдэг газар мидний төлсөн татварийг идсэн ,зүгээр суусан хүмүүс Энэ гишүүнийг 100 хувь дэмжиж байна
  • зочин 2016-08-31 04:23:10
    АТГ-хан авилга авдаг бол МУ бүр баларчээ одоо яана даа яана. Баасанхүү минь мэдэж байгаа бол ил тод болгоорой нэг эхэлсэн асуудал хэцүү шүү
    • зочин 2016-08-31 23:55:00
      Америкт гэр бүлээрээ 20 жил дээд сургуульд нь багш-доктороор ажиллаад одоо байртай болоогүй бхад Баярын охин 1 биш 7 байртай бус хаустай болсноос тодорхой шүү
  • Зочин 2016-08-31 02:35:41
    Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээ ч үү үгүй ч үү,дэвшсэн ч ялах ч юм уу ,үгүй ч юмуу байхад МАН -хан л айж сандраад байгаа ш дээ.Хүчтэй хүн шүү.
  • Tumen 2016-08-31 02:29:05
    Demjij bna. Mash shudarga jhun dee.
  • Зочин 2016-08-31 01:37:11
    Яг үнэн. Бүгдээрээ л үүн дээр анхаарлаа хандуулмаар байна
  • зочин 2016-08-31 01:26:32
    Хамаагүй бурж байж оймс ч үгүй ачуулав даа, Энхбаярыг оймстой нь ачсан улс таныг бол оймсгүй ачна шүү