Олимпийн медальт тамирчдад мөнгөн шагнал олголоо

Бразилийн Рио де Жанейро хотноо болсон зуны олимпийн XXXI наадамд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагналын Батламж гардуулах ёслол Төрийн ордонд боллоо.

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Боксийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн нарт Засгийн газрын мөнгөн шагнал олгох батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гардууллаа.

Бразилийн олимпийн наадамд оролцсон тамирчдынхаа тэмцээнийг монголчууд бид суудлаасаа өндөлзөн үзэж, зүрх сэтгэлээрээ тамирчдаа дэмжиж байлаа. Та нар минь бидний итгэлийг алдалгүй, олимпийн медалийн буухиагаа үргэлжлүүлсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. 2020 онд Токио хотноо болох олимпод илүү амжилттай оролцож, медалийн өнгөө хувиргаарай гэж ерөөлөө.

Засгийн газрын тогтоолд зааснаар олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөг авна. Дасгалжуулагч энэхүү мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар Засгийн газрын тогтоолд заажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-08-31 11:15:43
    hudlaa zuil bichih ee boli ardchilaliin buyand mungu avdag boloo biz dee urdahaa martah yum hezee bid uramshuulal geh metiig avch bsan yum
  • иргэн 2016-08-31 06:02:38
    энэ олимпид манайхан муу оролцсон нь өнгөрсөн жилүүдэд АН-ынхан тамирчдийн мөнгөн урамшууллыг өгөөгүйтэй шууд холбоотой юм.Одоо хамтад нь бөөндчих дөө...МАН-ынх...
  • Зочин 2016-08-31 01:16:43
    Хоосон батламжаар яах вэ наадах чинь мөнгө биш, өмнөх оны мөнгөө ч өгч чадаагүй байгаа гэсэн тэднийг бодвол худлаа ч гэсэн батламж авсан болохоор өгөх байгаа
  • Zochin 2016-08-31 00:28:21
    Baljiinymd uguhuur Erdenet-Odod yagaad uguugui yumbe
  • Бат 2016-08-30 10:39:58
    АН тамирчидад олгох урамшуулалын мөнгөө өгөөгүй байсан байна. Тэгээд амжимжилт үзүүлээгүй гэнээ.Ар гэр нь хоолгүй тул бэлтгэл сайн хийж чадаагүй гэнээ.
  • Эрдэнэ 2016-08-30 10:33:06
    Батсуурь сайн байна.