Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” асуудлыг хэлэлцэж баталлаа.

Дараагийн асуудлыг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн Н.Энхболд санал гаргав. Тэрбээр “Үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлдлээ. Иймд яг одоо хэлэлцэх асуудалд багтааж өгөхийг хүсэж байна” гэсэн тул УИХ-ын дарга М.Энхболд хүсэлтийг хүлээн авч чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслөөр санал хураалт явжуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж тогтоолын төсөл батлагдлаа.

Тогтоолын төсөлд Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Юмжаагийн Цэдэнбал агсны амьдрал, үйл ажиллагааны талаарх түүхэн үнэнийг ард түмэнд сурталчлан таниулж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх арга хэмжээ авах, Юмжаагийн Цэдэнбал агсны музейг байгуулах арга хэмжээ авч төрөөс түүнд болон эхнэрт нь олгосон шагнал, бэлэг дурсгал, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг уг музейд байрлуулах талаар тусгасан байна.

 
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-08-31 01:47:33
    Музейд нь тавих юм ховор л байгаа даа тухайн үеийн хүчнийхэн ганц хөөрөг, аяга ч үлдээлгүй дээрэмдчихсэн байлгүйдээ, бараг л амьдаар нь тамлаж алсан доо
  • baatar 2016-08-30 17:27:30
    маш зөв шийдвэр. Түүхэн гавъяатай хүн шүү.
  • нараа 2016-08-30 16:21:12
    ямар гоё мэдээ вэ г