УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ
УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаан  15 цагаас эхлэн хуралдахаар товлоод байсан ч цагаасаа хоцорч 17 цагт эхэллээ. Хуралдаанаар дарааллын дагуу “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.
 Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.  Гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг дэмжлээ.

Сум дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болохоор тов гарсан. Иймд бэлтгэл ажилд шаардлагатай 13,9 тэрбум төгрөгийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд баталлаа.

Үүний дараа.“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • aagii 2016-08-30 13:38:31
    End nar irgediin tukuilugchiind hurald mungu zartsuulna gj bhaar hvvhdvvn munguu ugwul taaran hicheel surguuli oroh gd mungu ihel heregtei bgaa shvv dee
    202.70.46.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-30 09:36:22
    Зайлуул хотод хүчтэй аадар бороо орсноос болоод 2 цагаар хоцорсон байхдаа, бүгд гэр хороололд байдаг, гэр орон нь урсчих гээд байсан байлгүй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах