“Хэв журмын урамшилт эргүүл“ ажиллуулна

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлын эхэнд НИТХ-ын дарга,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй 2016 онд зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан төсвийн хөрөнгийг өөр ажилд зарцуулж, үргүй зардал гаргаж байгааг зогсоож, цаашид зөвлөлийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхэд чиглүүлэх шаардлагатай гэлээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг дээшлүүлэхэд төсөв зарцуулах саналыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар танилцууллаа.

Тухайлбал “Хэв журмын урамшилт эргүүл“ ажиллуулахад зарцуулсанаар 2500 ажлын байр шинээр бий болно. Гэмт хэргийг  бууруулахад засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, оршин суугчдын хамтын хүч оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс “Хэв журмын урамшилт эргүүл”-ийн хүрээнд гэр хорооллын гудамж, орон сууц бүрт тухайн орчинд амьдардаг иргэдийг сонгон, сар бүр урамшуулах зарчмаар ажиллуулах санал оруулжээ. Хороогоо, оршин суугчдаа сайн мэдэх иргэн эргүүлд гарч ажилласнаар хулгай, дээрэм зэрэг нийгэмд хамгийн их үйлдэгддэг гэмт хэрэг буурч, иргэдийн амьдрах аюулгүй орчин бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

“Ухаалаг цагдаа” төслийн талаар мөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өглөө. 2016, 2017 онд хоёр үе шаттай хэрэгжих төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд цагдаагийн 152 хэсгийн байрыг нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөж байна. Үр дүнд нь цагдаагийн алба хаагчид нэгдсэн сүлжээгээр мэдээллийн сангаас сэжигтэн этгээд, тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэл мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болох юм.

 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд дээрх хоёр төсөл хөтөлбөрийг 100 хувь дэмжсэнээр ээлжит хуралдаан өндөрлөлөө. Хурлын төгсгөлд НИТХ-ын дарга Ц.Сандуй “Иргэдээ тайван амгалан байлгах нь төрийн, та бидний үүрэг. “Аз жаргалтай хот” хөтөлбөрт ч энэ талаар тусгасан. Тиймээс цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, үр дүнд хүрэх нь чухал. Аюулгүй, айдасгүй Улаанбаатар болох зорилт тавина гэдгээ хэллээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл иргэдийнхээ төлөө ажиллана. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Төсвийн хөрөнгийг оновчтой зарцуулна” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 001 2016-08-30 08:03:57
    Урьд бидний эцэг эх хороо хорины эргүүлд гарч, орцоо угаан, орчноо байнга цэвэрлэж байсан тэр хэвшилд оруулах нь зүйтэй юм биш үү
    150.129.140.199
    Мэдэгдсэн Хариулах