Нийслэлийн нэг сая 953,6 мян.м2 талбайн зэрлэг ургамлыг устгалаа

Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 3 үе шаттайгаар долдугаар сарын 01-нээс емдүгээр сарын 01-ны хооронд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд хотын төвийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, Нисэх-Яармагийн 8 км автозам, Богд уулын арын 16 км автозам дагасан нийт 70.0 мян.м2 газар, гэр болон орон сууцны хороолол доторх 140,0 мян м2 талбайн зэрлэг ургамлыг хадсан.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” болон байгууллага аж ахуйн нэгжүүд Сэлбэ, Дунд гол орчим болон Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх 17 км урт төмөр зам дагасан нийт 420,6 мян.м2 газрын зэрлэг ургамлыг устгав. Аянд нийт 794 байгууллагын 8067 хүн оролцож  1 сая 953,6 мян.м2 талбайн лууль, шарилж болон бусад хөл газрын зэрлэг ургамлыг устгасан байна. Богд уулын арын замаас Баянзүрхийн товчоо, Наадамчдын зам дагуух 3.2 км замын зэрлэг ургамлыг өнөөдөр “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” –ээс устгаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дармаа 2016-08-30 09:27:58
    Үндсээр нь суга татахгүй, үрээ хаясан үед нь хадсан болоод ямар нэмэр байнаа? Шал дэмий зардал. Сүхбаатарын талбайн урдах цэцэрлэгийн шарилж, халгайг устгаачээ....
    202.72.245.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Sharilj  2016-08-30 07:47:04
    Odoo utstgahad oroitsoon Daraa jil dahiad l urgana Hawar urgaj ehleh ued ni ustgah yum bish uu
    59.153.113.97
    Мэдэгдсэн Хариулах