Зимбабве тамирчдаа баривчлаагүй

Зимбабве улсын Ерөнхийлөгч Мугабе Риогийн олимпоос медаль аваагүй тамирчдаа баривчлахыг зарлигдсан тухай мэдээлэл зарим сайтуудад гарсан.  Тэгвэл тус улсын Засгийн газраас уг мэдээллийг албан ёсоор үгүйсгэж тайлбар хийсэн байна.

Зимбабвегийн Спорт, аялал жуулчлалын сайд Бенсон Дубэ “Синьхуа” агентлагт уг мэдээлэл худал хэмээгээд “Магадгүй сошиал медиа хэрэглэгчид тоглоом шоглоом маягаар гаргасан байх” гэж тайлбарлажээ.

Олимпийн тамирчдаа баривчилсан гэх мэдээлэл анх Нигерийн хэвлэлд гарчээ.

Тэрхүү мэдээнд “Зимбабве улсыг төлөөлөн Олимпод оролцсон 31 тамирчин нь нэг ч медаль аваагүйд Мугабе сэтгэл дундуур байна. Улмаар медаль аваагүй тамирчдаа баривчилж эхэлсэн бөгөөд олимпод оролцоход нь улсаас гаргасан нийт зардлыг эргэн төлүүлэхээр болжээ” гэсэн агуулга гарсан байсан юм.

Тэгвэл олимпийн наадмын долоон төрөлд хүч үзсэн Зимбабве улсын тамирчид эдүгээ гэртээ тайван амьдарч байгаа гэнэ шүү.

Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bataa 2016-08-30 11:21:20
    Tiim bailguidee
    202.179.24.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-08-30 07:35:04
    энэ ч яаж ч мэдэхээр нөхөр байна харах царайны баривчлаагүй юм гэхэд нүүр өгөөгүй байхаа даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах